Жижиг биетэй хүмүүс жижиг давсагтай байдаг
Эмэгтэйчүүдийн шээс эрчүүдийг бодвол үргэлж хүрч байдаг. Эрчүүд олон цагаар ч шээсээ тэвчих чадвартай байдаг гэдгийг та анзаарч байсан л биз дээ. Учир нь жижиг биетэй хүмүүс жижиг давсагтай байдаг юм. Гэхдээ энэ нь чиний жорлон руу байн байн гүйгээд байгаагийн шалтгаан биш байх. Харин арай үнэнд дөхүү тайлбар гэвэл: Бүсгүйчүүд маань эрчүүдээсээ илүү шингэн зүйл хэрэглэдэгт оршиж байгаа юм. Кофе. цай ялангуяа каффейн улам шээс хүргэдэг. Эсвэл байнга жорлон орсоор байгаад давсаг чинь сулрах хэмнэлтэй болчихсон гэсэн үг. Хэрэв саяханаас ийм болчихсон бол циститтэй болчихсон байж магад. Үүнийг эмээр л эмчилдэг.
Э.Намуун
URL: