Аваргын төлөөх тулааныг онлайнаар үзээрэй

БНСУ-ын Инчён хотноо боксын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд тунаж үлдсэн манай дөрвөн тамирчин аваргын төлөө тоглох эрхтэй болоод байна. Боксын насанд хүрэгчдийн ААШТ-ий 64 кг-д дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ /64 кг/, ОУХМ Д.Отгондалай /56 кг/, Б.Түвшинбат /69 кг/, Т.Чулуунтөмөр /75 кг/ нарын дөрвөн тамирчин өнөөдөр мөнгөн медалийн болзол хангаж аваргын алтан медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болоод байна. Манай тамирчид маргааш шийдвэрлэх тулаанаа хийх бөгөөд хэрэв өрсөлдөгчдөө ялвал аваргын тавцанд гарах боломжтой болох юм. Боксын Азийн аваргын тэмцээний тулаануудын бичлэгийг болон тэмцээнийг шууд үзэхийг хүсвэл http://www.youtube.com/aibaboxingtv#p/l/C0eMKYBzGsw сайтнаас хүлээн авч үзэх боломжтой юм байна. Энэ удаагийн Азийн аваргад Монгол Улсын баг тамирчид олимпийн боксын шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Д.Ганзориг, дасгалжуулагч Р.Сайнбилэг нарын удирдлага дор оролцож байгаа билээ. Монголын боксчид өмнө нь Азийн аварга шалгаруулах тэмцээнээс 11 алтан медаль хүртэж байжээ. Харин 2009 онд Хятадын Жухай хотноо болсон 25 дахь удаагийн Азийн аваргаас Монголын тамирчдаас 48 кг-ын жинд Н.Төгсцогт, 57 кг-д Б.Жавхлан, 60 кг-д З.Энхзориг нар хүрэл медаль хүртэж байлаа.


URL:

Сэтгэгдэл бичих