“Барилгын хог шидээд машины минь дээврийг цөмөлчихлөө”
Цонхоороо барилгын хог шидэж, зогсоол дээрх автомашины дээврийг цөмөлсөн бүдүүлэг хэрэг гарчээ. Тодруулбал, өнгөрсөн шөнө 01.00 цагийн үед БГД-ийн 5-р хороо “Тэмүүлэл” хотхонд орсон суугч, иргэн С-ийн Тоёота аллион маркийн автомашин дээрээс их хэмжээний шороо, чулуу, хог унасан байна хэмээн тус хотхоны харуул утсаар ярьжээ. Тухайн үед машинаа гарч харахад дээрээс нь шороо чулуу унаснаас дээвэр нь цөмөрч, урд талын салхины шил хагарсан байдалтай байсан байна. Дээрээс унасан зүйл нь барилгын засварын хог гэмээр шороо чулуу, тамхины иш, усны сав зэрэг зүйлс байсан гэж машины эзэн С хэллээ. Тэрбээр харьяаллын дагуу дүүргийнхээ Цагдаагийн хоёрдугаар хэлтэст хандсан бөгөөд хэргийг хуваарилан авсан мөрдөн байцаагч нь “өнөөдөр гадуур ажилтай” хэмээн уг хэргийг шалгаагүй байна. Автомашинаа унах боломжгүй болсон тул иргэн С ажлаасаа чөлөө авч, хамгаалалтын ажилтнуудтай тус байрны оршин суугчдын гэрээр явахад 8-12 давхарт байрандаа засвар хийж буй хэд хэдэн айл байгаатай таарчээ. Тэрбээр “Иргэдийн сэтгэхүй үнэхээр дорой байна. Тэнд машин биш хүн байсан бол газар дээрээ л нас барах байсан. Яагаад ийм амиа хичээгч, хувиа бодогч хандлагатай байгааг ойлгохгүй байна. Цагдаагийнхан ч хэргийг минь шалгахгүй ихээхэн хүндрэл учруулж байна. Хэргийг үйлдэгчийг тогтоогоод хохирлыг минь барагдуулах байх гэж найдаж байна. Ер нь тэгээд манай байр их хэцүү. Тагтны хэсэг, энд тэндээс тоосго хагарч унах тохиолдол бишгүй л байдаг. Гэхдээ энэ бол яарт ч үгүй барилгын засварын хог байсан” гэв. Ц.Анх
Мэдээний эх сурвалж: http://www.time.mn/65153
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
hvn deer unasan bol yaah bsiin bol,
uhamsariin doroitol