Донецкт 67 иргэн амиа алдсан байна
ДОНЕЦК. /ITAR-TASS/. Хоёрдугаар сард Минскийн гэрээг байгуулснаас хойш өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Донецк Ард Улсын 67 иргэн амиа алдаж, 152 хүн шархадсан байна гэж Донецкийн Онцгой байдлын сайд Алексей Кострубицкий мэдэгдэв.
Хоёрдугаар сарын 11-нээс хойш Донецкт 152 хүн шархдаж, 67 хүн амиа алдсаны тав нь хүүхэд байсан Алексей Кострубицкий ОХУ-ын парламентын дээд танхим болох Холбооны зөвлөлийн хурлын үеэр мэдэгджээ. Мөн тэрбээр, 685 орон сууц сүйдсэн гэв.
Үүнээс гадна, Град, Ураган, Смерч болон бусад олон пуужин харвагч системд ашигладаг тэсрэх 2257 сумыг Донецкийн аврах албаны хүмүүс олж устгасан байна.
Минскийн гэрээг байгуулснаас хойш өнгөрсөн дөрвөн сард Украины цэргүүд гал зогсоох гэрээг 1820 удаа зөрснийг Луганскийн арми бүртгэн авсан гэж тус мужийн сайд нарын зөвлөлийн даргын нэгдүгээр орлогчийн үүрэг гүйцэтгэгч, нөхөн сэргээлтийн удирдлагын төвийн дарга Александр Дробот мэдэгдэв.
Д.Нямтулга montsame
URL: