Урлагийнхан дуучин Т.Дэлгэрмөрөнд тусална

Монголын рок поп урлагийнхан нэгдэн хорт хавдартай тэмцэж буй нэгэндээ туслахаар “Сайхан наадаарай” шоу тоглолт зохион байгуулахаар болжээ.

f47d8bf1041f1be49a6cb2412bce9134_LТодруулбал,  хорт хавдраар өвдсөн “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөнгийн эхнэрийн эмчилгээний зардалд хувь нэмэр оруулах, сэтгэлийн дэм хайрлах энэхүү тоглолт энэ сарын 10-ны орой 20.00 цагт Crocus Event Hall-д болох юм. Тоглолтод Харанга, Чингис хаан, Камертон, Номин талст, Люмино, Хар сарнай, Нисванис, A-Sound, Lemons, Mongol Mix

Project болон Зууны манлай дуучин Б.Сарантуяа, дуучин С. Наран, Б.Баярцэцэг, хийлч Ч.Дэлгэрцэцэг нар оролцож, үзэгчдэд ая дуугаа өргөнө. Энэ тоглолтоос олсон орлогоо түүний эхнэрийн эмчилгээний зардалд зориулах аж.

Дуучин Т.Дэлгэрмөрөн энэ талаар фэйсбүүк хуудсаараа дамжуулан  “Манай урлагийнхан их сайхан юм аа. Бид хүнд тус хүргэж л явсан болохоос яг өөрт минь ийм хүнд бэрх цаг үе ирэхэд тэд манай гэр бүлийн төлөө нэгдэж ард түмэндээ зориулж “Сайхан наадарай” шоу тоглолт зохион байгуулж байх юм. Би угтаан бол их хичээж чимээгүй байлаа, Гэсэн хэдий ч урлагийн том гэр бүл намайг хайрлаж байна. Дуу хуур урлагт хайртай ах дүүс минь ээ энэ сайхан сэтгэлийг түрэн хүч нэмж дэмжлэг үзүүлэн итгэлийн гараа сунгаарай, бусдад түгээн шэйр хийгээрэй. Хошин урлагийн нийт бие бүрэлдэхүүн, эстрад урлаг рок попынхондоо талархлаа.

Намайг дуу уяхан болгодог

Уяхан сэтгэлийн дэргэдээс

Хорвоог харах хичнээн сайхан гээч” хэмээжээ.


URL:

Сэтгэгдэл бичих