Солонгос иргэдийн 83.0% нь ухаалаг утас хэрэглэж байна
Солонгос улсын эдийн засаг, судалгааны KT хүрээлэнгээс тус улсын иргэдийн 83.0% нь орчин үеийн ухаалаг утас хэрэглэж байна гэсэн судалгааны хариуг гаргалаа.
Улс орнуудаас АБНЭУ-ын хүн амын 90.8% нь ухаалаг утас хэрэглэж байгаагаараа дэлхийд тэргүүлж байгаа бол Сингапур улс 87.7%, Саудын Араб улс 86.1%-тайгаараа дэлхийд эхний гурван байрыг эзэлж байна. Харин Солонгосчуудын 83.0% нь ухаалаг утас хэрэглэж байгаа үзүүлэлтээрээ дөрөвдүгээрт оржээ.
Манай дэлхийн 56-н орны нийт хүн амын 60% нь ухаалаг утас хэрэглэж байгаа бөгөөд эдгээр нь Европийн Холбооны улсууд болон АНУ, Австрали, Ази тивийн бар улсууд байна. Мөн Бразил, Малайз, Вьетнам, Аргентин гэх мэт орнуудын иргэдийн хэрэглэх ухаалаг утасны хэмжээ жилд дунджаар 10-15%-иар нэмэгдэж байгаа юм байна.
URL: