О.Баасанхүү, Ж.Батзандан нар цэцэд хандахаа илэрхийлэн гарч одлоо
Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Эрүүгийн хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцүүлэг эхлэхийн өмнө УИХ-ын гишүүн Ж.Батзандан, O. Баасанхүү нар Эрүүгийн хуулийн төсөл, Зөрчлийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэхийг хойшлуулах нь зүйтэй гэсэн горимын санал гаргаж, хуулийн этгээдэд ял оногдуулахаар тусгаж буй нь зүйд нийцэхгүй гэсэн байр суурьтай буйгаа Байнгын хорооны даргад уламжлав. Түүнчлэн ялыг хотын, хөдөөгийн иргэдэд ялгамжгай оноож, ядуу хүн ял авч, баян хүн ял завших нөхцөл бүрдэх нь хэмээн үзэж буйгаа хэлсэн юм.
Гэвч Х.Тэмүүжин гишүүн хэлэлцүүлгийг хойшлуулах үндэслэлүүд нь хийсвэр дүгнэлт гэв. Тэрбээр, Эрүүгийн хуулийн төслийг УИХ хоёр жил хэлэлцсэн. Ажлаа хийдэггүй, хариуцлагагүй хүмүүсийн гайгаар 8000 хүн шоронд үлдэж болохгүй. Аж ахуйн нэгжийн ашиг сонирхлын төлөө хийсэн гэмт үйлдлээс болж зөвхөн нягтлан бодогч юм уу, гүйцэтгэх захирал ял үүрээд өнгөрөх ёсгүй гэсэн юм. Харин P.Гончигдорж гишүүн “Хүн буруугаа хүлээгээд, учруулсан хохирлоо төлөөд ялаа хөнгөлүүлж яагаад болдогтүй юм бэ. Яагаад нэг нь заавал ял эдэлж, нөгөө нь хохирлоо ч барагдуулж чадахгүй гомдолтой үлдэх ёстой юм. Энэ бүхнийг ойлгоод хэлэлцээд явах нь зүйтэй” хэмээн үзэж буйгаа илэрхийлэв. Улмаар Байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулсан юм.
С.Эрдэнэ: Ажлын хэсгээс асуух асуулт байна. Гишүүдийн хоорондоо маргаад байгаа асуудал дээр тодруулга авья. Түүнээс биш аль нэгийг нь үнэн худал гэсэнгүй. Зорчих эрх, хуулийн этгээд зэрэг нэр бүхий зургаан асуудал байгаа. Үнэхээр үндэслэл байгаа юу.
Ажлын хэсэг: Эрүүгийн хуулийн төсөлд шинээр орж байгаа нэг төсөл нь хуулийн этгээдийн эрүүгийн хариуцлагын асуудал байгаа. Энэ бол Монголын эрүүгийн хууль тогтоомж, шүүхийн практикт байхгүй шинэ асуудал мөн. Үүнтэй холбоотой эерэг сөрөг ямар үр дагавар гарахыг өнөөдөр тоймлон хэлэхэд эрт байна. Ямар хэрэгцээ шаардлага байсан бэ гэхээр хуулийн этгээд тодорхой бүлгийн ашиг сонирхлын өмнөөс явуулж байгаа үйл ажиллагаа нь нийгэмд ноцтой үр дагавар явуулаад эхэллээ. Компаниуд байгаль орчны эсрэг ноцтой гэмт хэрэг үйлдэж байна. Ашгийн төлөө явж байгаа компаниуд аюулгүй ажиллагааны дүрэм журмаа мөрдөхгүйгээс хүний амь насыг хохироох хүртэл ноцтой гэмт хэргүүд гарч байна. Гэтэл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдэж байгаа гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй буйгаас асар ноцтой үйлдлийн төлөө тухайн компанийн албан тушаалтан хариуцлагаа үүрдэг.
Харин хуулийн этгээд нь цаашаа үйл ажиллагаагаа хэвийн явуулдаг. Тиймээс хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага тооцдог болгоё гэсэн учраас бусад улсын жишгийг харгалзаж Эрүүгийн хуульд шинээр оруулсан. Зорчих эрхийг хязгаарлах мөн л Монгол Улсад шинээр орж ирж байгаа ялын төрөл. Нийгмээс тусгаарлахгүйгээр хүнийг нийгэмшүүлэх заалт. Гэхдээ гэмт хэрэг үйлдсэн бол ял шийтгэл байх гарцаагүй зарчмаар түүнийг нь амсуулах үүднээс оруулж ирж байгаа. Бусад улсад бол гэрийн хорио гэж ярьдаг. Жишээ нь, ОХУ-д эрх чөлөөг нь хязгаарлах гэдэг. Бидний судалсан туршлагаар ОХУ-ын малчин айлын хүн гэмт хэрэг үйлдээд зорчих эрхээх язгаарлуулаад хяналтад байдаг юм билээ. Үүн шиг бид зохион байгуулалттайгаар хэрэгжүүлж чадвал сайн арга юм байна гэж үзсэн. Шүүмжлэлтэй хандаж байгаа нь хэрэглэж үзээгүй шинэ тутам буйтай холбоотой.
Х.Тэмүүжин: Мөнгөтэй хүнийг шийтгэдэг тогтолцоо амилах гээд байна гэж ярьж байна. Одоо ч байгаа тогтолцоог тайлбарлавал ингэж л хэлнэ. Жишээ нь, мөнгөтэй хүн нь торгуулийн ялаа аваад мөнгөгүй нь шоронд орно гэдэг ч юм уу. Энэ нь өөрөө юуг илэрхийлж байна гэхээр Эрүүгийн хуульд байгаа ялын заалтыг илүү олон сонголттой болгохгүй бол торгууль, хорих ял хоёр ингэж уншигдана. Манай өнөөдрийн Эрүүгийн хуульд социализмын үеэс үлдсэн “эд хөрөнгө хураах” гэж ял бий. Хувийн өмчтэй байхыг хүлээн зөвшөөрчихсөн мөртлөө гэмт хэрэг хийж олсон эд хөрөнгийн тухайд биш байдаг. Өөрөөр хэлбэл, шударгаар олсон өмчийг нь хураадаг ялтай байгаа шүү дээ. Ийм хатуу бөгөөд бүдүүлэг хуулийг янзалъя гэж байхад хэцүү байна гэж харж байгаа нүдийг гайхаж байна.
Х.Тэмүүжин гишүүнийг ийн хэлсний дараа УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ж.Багзандан нар орж ирэн өөрсдийн саналыг илэрхийлсэн юм.
О.Баасанхүү: Өглөө Байнгын хорооны хуралдаан эхлэхэд картаа сугалсан. Дэгийн тухай хуулийн 4.11-д зааснаар тухайн өдрийн хуралдаан эхлэхэд ирцэд бүртгүүлсэн гишүүн чөлөө аваагүй, хүндэтгэн үзэх болон эсэргүүцэх шалтгаантайгаа мэдэгдэлгүй хуралдааныг орхин гарч хуулиа зөрчсөн гэжээ. Бидний хувьд эсэргүүцэх шалтгаанаа мэдэгдээд хуралдааныг орхин гарсан. Гэтэл ирц бүрдүүлсэн гэх үндэслэлээр хуралдааныг үргэлжлүүлж байгаа асуудал нь Цэц рүү явна гздгийг албан ёсоор хэлье. Тиймээс энэхүү хэлэлцүүлгээ зогсоо.
Ж.БАТЗАНДАН: -Өглөө ирцэд орсон. Ингээд Дэгийн тухай хуулийн 4.11 заалтын дагуу эсэргүүцэх шалтгаантай байгаа учраас ирцээс хасагдах хүсэлтээ албан ёсоор илэрхийлж байна. Хэрвээ Байнгын хорооны хуралдаан ирцгүйгээр явбал асуудал үүснэ гэдгийг сануулъя.
Д.ГАНБАТ: -Асуудлыг тодорхой танилцуулсан. Бид хууль хэлэлцэх гэж л энд цугларсан. Энэ олон хүний хөдөлмөрийг бодох ёстой. « Эрхийнхээ дагуу явдаг * газраараа явна л биз.
Ийнхүү зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулж чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийг батлуулах нь зүйтэй гэж үзлээ. Мөн Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.
С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: