Ховсчин Ч.Хүрэлбаатар өвчтнүүдээ “хохь” гэж доромжлов

Ховсдож хүмүүсийг эдгээдэг гэж өөрийгөө зарлан тунхаглаж, олонд таниулсан хүн бол “Сэтгэшгүй” эмнэлгийн эмч Хүрэлбаатар. Тэрээр би ямар ч өвчтэй хүнийг эдгээдэг гэж томрох дуртай. Түүний энэ бардам занд итгэсэн, аргаа барсан өвчтөнүүд, халаас, хэтэвчээ хоослон байж өөрийгөө эмч Хүрэлбаатарт даатгадаг. Харин тэдний дотроос эдгэрээгүй өвчтнүүд цөөнгүй байдаг аж. Түүнийг саяхан телевизийн нэгэн шууд нэвтрүүлэгт орж байхад нь эмчлүүлэх гэж хамаг байдгаа шавхаад тусыг эс олсон хэд хэдэн хүн залган “Та эдгээж өгнө гэж худлаа хэлдэг, эдгэрсэн л юм алга “ гэдгийг нь хэлэхэд тэрээр маш их уурсаж, “Эдгэрдэг хүн эдгэрдэггүй  хүн гэж байдаг юм. Та нар эдгэрээгүй бол хохь чинь” гэж эмчлүүлэгчдээ зандрав. Тэгээд зогсохгүй нүүр ам нь мэнчийтэл улайж уурандаа өнөөх л хоёр эхнэрийнхээ тухай ярьж, “Хоёр эхнэртэй байхыг би л хэлсэн болохоос бусад эрчүүд дотроо дуртай л байгаа шүү дээ” гэж  хүйс нэгтнүүдээ хөлдөө чирээд авсан. Харин хоёр эхнэртэй байх тухай яриагүй байсан бол би өдийд хоёр эхнэр ,гурван нууц амаргтайгаа сайхан амьдарч байх байсан гэж хээв нэг хэлэн үзэгчдийн дургүйцлийг хүргэлээ

Л.Цэлмэг


URL:

Сэтгэгдэл бичих