Хүүгийнх нь аминд хүрсэн хэрэгтнийг бүх насаар нь хорихыг хүсэв
Б.ЭНХ
Налайх дүүрэгт хоёр жилийн өмнө найзынхаа гарт зургаан удаа буудуулж амиа алдсан Э-ийн аав Д.Мөнхжаргал хэвлэлийнхэнд хандлаа. Гурван шатны шүүхээс хэрэгтэн талийгаачийн найз А.Мэндбаярт чанга дэглэмтэй хорих ангид 25 жилийн ял оноосон юм. Гэвч талийгаачийн аав Д.Мөнхжаргал шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байгаа аж.
Түүний ярьснаар хэрэгтэн А.Мэндбаяр хүний амийг онц хэрцгийгээр хөнөөснөөс гадна хар тамхины хэрэгт холбогдсон нь бүх насаараа хорих ял авах, эсвэл онцгой дэглэмтэй хорих ангид ялаа өнгөрүүлэх ёстой гэж үзэж байв. Түүнээс гадна уг хэргийн шийдвэрлэлтэд цагдаагийн байгууллагынхан нөлөөлж байгаа гэсэн юм. Энэ талаар Д.Мөнхжаргал ярихдаа “Хэрэгтэн хар тамхины хэргээ нуухын тулд хүүг минь хөнөөсөн. Хар тамхины хэрэгт цагдаагийнхан ч оролцож байна. Тэд намайг хүн алсан хүн хүүгээ алдах ёстой гэж басамжилдаг. 1994 онд миний хойд аав сураггүй болсон юм. Уг хэрэгт намайг сэжиглэн шалгаж байсан. Тэр хүнийг алга болох үед би ОХУ-д наймаа хийж явсан. Тиймээс энэ хэрэгт ямар ч холбоогүй” гэлээ.
Эх сурвалж: polit.mn
URL: