МАН-ыг хөөж, Ерөнхий сайдыг огцруулах ажиллагааны нууц эзнээр З.Энхболд тодорлоо
АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаад УИХ дахь бүлэгтээ МАН-тай хамтарсан гэрээгээ дүгнэ гэсэн. Бүлэг нь УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболдыг эзгүй хойгуур дүгнэсэн юм. Бас АН-ын өнөөх Гүйцэтгэх зөвлөл Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг Лондонд явж байх хойгуур МАН-ыг Засгийн газраас хөөх үүрэг өгсөн билээ. Улс төрийн энэ өрнөл хоёр зүйлийн эргэлзээ үүсгэсэн. Нэгдүгээрт:АН-ынхан УИХ-ын дарга, намын дарга З.Энхболдыгоо оролцуулахгүй, байхгүй хойгуур нь МАН-тай байгуулсан гэрээгээ дүгнэлээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийгээ байхгүй хойгуур нь Засгийг бужигнуулж МАН-ыг Засгаас хөөлөө. Ингэхэд Гүйцэтгэх зөвлөлийн ард хэн байна вэ? гэсэн асуулт байсан. Тэгвэл үүний эзэн ил гарч ирлээ. Тэр нь З.Энхболд байж. Хоёрдугаарт: Төрийг, АН-ын нэр хүндийг самарч орхисон Гүйцэтгэх зөвлөл гэдэг байгууллага хэдэн хүнтэй вэ? Хэн хэн байдаг вэ? МАН-ыг засгаас хөөх шийдвэр гаргахад ирц хүрээгүй гэдэг үнэн үү? Ийм шийдвэр гаргахад УИХ-ын гишүүд нь суулгүй зугтсан уу? гээд олон асуулт хариугаа нэхэж байна.
Ямар ч байсан АН-ын Гүйцэтгэх зөвлөл Монгол төрийг удирдаж байгааг ард түмэнд ил тодоор харууллаа. Энэ байдлыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржудаан ажигласаны эцэст “Аль нэг намын Удирдах зөвлөл дээр яриад Засгийн газрын хувь заяаны асуудлыг шийднэ гэдэг бол байж болохгүй асуудал. 1990 онд л нам бол нийгмийг удирдан чиглүүлэгч, гардан зохион байгуулагч гэсэн заалтыг Үндсэн хуулиас авч хаясан” хэмээн сануулга өглөө. Түүний энэ үг АН-ын Гүйцэтгэх зөвлөлд хаяагласан сануулга байв.
Одоо МАН Засгаас гарвал удалгүй Ч.Сайханбилэгийн танхимыг унагана. Тэгэхээр МАН Засгийн газрыг унагасан болгож харагдана. Тэгэхээр МАН-ыг гаргахгүй байх тал дээр Ерөнхий сайд ихээхэн анхаарч ажиллаж байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт Р.Гончигдорж, Д.Тэрбишдагва тэргүүтэй хүмүүс Буриадад очиж МАХН-ын дарга Н.Энхбаяртай уулзаж энэ ЗГ-ын хувь заяаг үндсэндээ шийдэж орхисон байна. Засгийн газраас МАН-ыг гаргахаар далимдуулж Ч.Сайханбилэгийг унагах З.Энхболдын тоглолт одоо л ид өрнөж байна. Тэрбээр АН доторх бүх тохироог хийж Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг унагах нөхцлийг бүрдүүлж орхижээ. Түүний ингэх гол зорилго бол 2016 оны сонгуульд АН, Шударга ёс эвсэл, Бие даагчидтай хамтран МАН-ыг ганцаардуулан буланд шахахад оршиж байгаа гэж эх сурвалж мэдээллээ. Үүнийг Ц.Элбэгдорж нилээн хатуу эсэргүүцсэн нь өчигдрийн хуралдаанаас тодорхой харагдаж байна. Тэрбээр “Одоо энэ ажлаа зогсоо. Ойлгосон уу” гэж намын дарга нараас асууж толгой дохиулж харагдсан. Энэ бол нилээн цөхрөнгөө барсан хүний үйлдэл. Тэр нилээн ууртай байна.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдрийн уулзалтаараа хэд, хэдэн хатуу сануулгыг өгсөн. Нөгөөтэйгүүр энэ нь Ц.Элбэгдорж З.Энхболд нарын зөрчлийг улам хурцатгаж орхив. Энэ хоёрын зөрчил бүр эртнээс эхэлсэн гэж хэлж болно. Ц.Элбэгдоржийн санаачилсан хуулиуд УИХ дээр батлагдахгүй унадаг. Энэ нь эргээд Ерөнхийлөгчийг ярихаас цааш юу ч хийж чаддаггүй хүн гэж харагдуулдаг. Өнгөрсөн хугацанд түүнийг улс төрөөс шахаж тусгаарлагдсан хүн мэт байлгах ажлыг З.Энхболд ил, далдаар нь хийж байсан байдаг. Энэ удаа ч мөн түүнтэй сөргөлдөж, хоёрхон жилийн дараа албан тушаалаасаа буух Ерөнхийлөгчөөс айх зүйл байхгүй гэсэн яриаг АН дотор гаргаж байгаа аж. Ц.Элбэгдорж, З.Энхболд хоёрын зөрчил Тавантолгойн асуудал дээр ч харагдсан. Тодруулбал, Ц.Элбэгдорж Тавантолгойн гэрээний төслийг Засгийн газрын өргөн барьснаар явуулах ёстой гэсэн бол З.Энхболд Х.Баттулгатай хамтран уг төслийг гацаасан. Үүний дараа Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хандан Тавантолгойн гэрээний төслөө буцаагаад авчих. Үүний дараа дундын хувилбарыг УИХ-аар хэлэлцүүлж баталъя гэж хэлэнгүүтээ хулхидаж одоо Засгийн газрыг нь хөмөрч унагах ажиллааг явуулж байна. Нөгөөтэйгүүр АТГ-аас МАХН-ын дарга Н.Энхбаярт эрүүгийн хэрэг үүсгэсэн нь санаандгүй зүйл биш бөгөөд З.Энхболд, Н.Энхбаярын хамтарсан тоглолтыг унагахын тулд Ц.Элбэгдорж АТГ-ыг татан оролцуулж буйгийн илрэл ч байж мэдэх юм. Одоо Засгийн газрыг хэвийн авч үлдэх эсэх асуудлаар Ц.Элбэгдорж, З.Энхболд хоёрын хэн нь дийлэхийг олон нийт анхааралтай ажиглаж байна. Хэрвээ Ц.Элбэгдорж Засгийн газрыг хамгаалж үлдэж чадвал 2017 он хүртэл “том улс төрч” гэдэг байр сууриа хамгаалж үлдэж чадна. Харин эсрэгээрээ З.Энхболд ялж өөрийнхөө бодлогыг явуулж чадвал 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас тэр нэр дэвших нь тодорхой. Тэр үед З.Энхболдыг бие даагч болон Шударга ёс эвсэл дэмжинэ. Ингэснээр тэрбээр ногоон гэрлээр Ерөнхийлөгч болж мэдэхээр байгаа юм. Энэ хоёрын хэн нь уг асуудалд ялалт байгуулахаас улс төрийн олон үйл явц болон өөрсдийнх нь манлайлал байх байр суурь хаашаа эргэж, яаж шийдэгдэх нь тодорхой болох юм.
Ерөнхий сайдыг хулгайн аргаар огцруулах гэлээ гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сануулж байна. Тэрбээр “Ерөнхий сайдаа эзгүйд нь ийм шийдвэр гаргаад хулгайн аргаар хийж байна. Арчаагүй улс төрийн хэлбэрээрсээ гарах ёстой. Хайран улсын нэр. Хайрын ард түмний зүтгэл. Түүнийг нэг хэсэг нь нураагаад байж болохгүй. Засагтай холбоотой янз бүрийн асуудал гарах юм бол би хүлээж авахгүй. Байр сууриа маш тодорхой илэрхийлье. Ерөнхий сайд ажлаа гартаа авах хэрэгтэй. Засгийн газрын, танхимын асуудлыг Ерөнхий сайд л шийдэх ёстой. Санаачилгаа гартаа аваад байр сууриа тодорхой илэрхийлэх хэрэгтэй. Нэг намаас, бүлэгээс шийдвэр гараад явчихлаа. Тэндээс гарсан юмаар би юу ярих вэ гэж суумааргүй байна. Энэ Ерөнхий сайдын ажил. УИХ-ын эрх сонгууль болоод түүгээр зохион байгуулагдсан УИХ-ын үр дүнд тамгаа өгнө. Бид ингэж л тохирсон. Бид ингэж л ард түмэнд ойлгуулсан. Бид ингэж л ярьсан. Үүндээ байх хэрэгтэй. Төгсгөлд нь хэлэх гэсэн миний үг бол Ерөнхий сайд санаачилгаа гартаа ав. Асуудлаа гартаа аваа. Ажлаа сайн хий” хэмээн сануулав. Эндээс дүгнэж үзвэл Ерөнхий сайдыг санаачилгаа гартаа ав гэж шахаж байна. Ухаж ойлговол Ч.Сайханбилэгийг АН-ын бүх л асуудлыг шийд гээд байгаа бололтой. Бараг л намын даргаа ав гэж сонсогдож байна гэсэн яриа өчигдөр саарал ордноор тарлаа. Улайм цайм тэгж хэлээгүй ч ухаад бодвол тийм байж болох л юм. Өөрөөр хэлбэл төрийн гурван өндөрлөгийн хооронд маш том ан цав гарсан байна. Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг хоёр нэг тал болж. Тэдний нэгдлийн эсрэг З.Энхболд ганцаараа зогсчээ.
Өчигдөр Ерөнхийлөгчийн уулзалтад ганцаардсан хүн бол УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд байлаа. Тэрээр “Олонхийг бүрдүүлэхийн тулд янз бүрээр хамтарч байна. Болохгүй бол шинээр хийгээд явах бүрэн бололцоо бий. Гэрээгээ дүгнээд янз бүрийн шийдвэр гаргаж болно. Ерөнхийлөгчтэй санал нийлж байгаа нэг зүйл бол Засгийн газар огцорч болохгүй. Харин сайд нар өөрчлөгдөх бол байх ёстой зүйл гэж АН үзэж байна. Түүнийхээ дагуу ч шийдвэрээ гаргаж байгаа. МАН зөвхөн сонгуульдаа бэлтгэж байна. Тийм учраас хуулиа бариад шийдвэрээ гаргаад явах нь зөв байх. Огт хөдөлгөөнгүй байдаг Засгийн газар гэж байхгүй ш тэй” гэж хэлсэн юм. Тэр энэ үгээрээ Ерөнхийлөгчийн байр суурийг хүчтэй эсэргүүцлээ. Бас байр сууриа хамгааллаа. МАН-ыг ч хөөнө гэдгээ хэллээ. Тэгэхээр хэлснээ хэрэгжүүлэх гэж зүтгэх нь гарцаагүй. Тэгж чадахгүй бол өөрөө ч, нам нь ч эвгүй байдалд орно. Бас “Засгийн газрыг огцоруулахгүй” гэж хэлээд байгаа ч үйлдэл нь огцруулна гэж харагдаад байна. Мөн “хэзээ ч хөдөлдөггүй Засгийн газар гэж байдаггүй” гэсэн үг нь Ч.Сайханбилэгийг өөрчлөөд өөрөө эсвэл өөр нэгнийг Ерөнхий сайд болгоно гэж ойлгогдлоо.
Ямартай ч асуудлыг хэрхэн, яаж шийдэх вэ?. Төрийн гурван өндөрлөгийн зөрчил юунд хүргэх вэ? гээд олон асуулт бас хариу нэхсээр байна.
Т.Хулан
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
elbegdorj bol hudalaa
Z.Enkhbold ugaasaa zewuun nowshshdee eniig zailuulwal taarna
Ene buh budlianii ezen ashgui todorloo uls turd uimeen degdeej baigaa ene huniig ogtsruulah heregtei shuu
ZI ugaas hudlaa shuu
ZI ugaas hudlaa shuu