Бүргэд 40 наслаад үхэх эсвэл 150 хоног аймшигт өвдөлтийг тэсвэрлээд тэнгэрийн хаан болдог

burgedБүргэд 40 наслаад үхэх эсвэл 150 хоног аймшигт өвдөлтийг тэсэх үе ирдэг ажээ.

Дөч насалсан бүргэдийн хошуу нь уртсаж, далавчаа дэвэхэд хүндрэлтэй болон хумс нь зөөлөрч ан барьж чадахаа больдог бөгөөд энэ үед үхэх эсвэл аймшгийн өвдөлтийг 150 хоног тэвчих үе ирдэг .

Бүргэд үүрлэж болох газар их өвдөлт, өлсгөлөн хүйтэн халууныг тэсвэрлэн нэг байрандаа шаналан өнгөрөөхдөө уртасч хүндэрсэн хошуугаа хаданд цохин унагаж мөн хумсаа сугалан бас цээжнийхээ өдөө зулгааж шинээр ургахыг хүлээн маш ихээр тарчилдаг ажээ.

Таван сар тэвчсний дараа шинэ хошуу өд хумс ургадаг ба дахин 30 жил амьдрах нас олдог байна. Жинхэнэ өвдөлт айдас өлсгөлөнг даван туулсан бүргэд дахин өдлөж тэнгэрийг эзэгнэн жигүүртний хаан болдог гэжээ.

 

Эх сурвалж: www.bolod.mn

ЧОЙ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих