Факт: Гитлер эзгүйд Ева нууцаар зугаацдаг байжээ (“The Times”)

11667268_738943192877040_5857865770367378764_n 11703028_738943426210350_657337433862349740_n 11705133_738943252877034_5440962330200952994_n 11705220_738943299543696_2748891445235574204_n 11709501_738943466210346_2058153864120693164_n
by Slava

Адольф Гитлерт энэ бүхэн таалагдахгүй байсан биз ээ. Ева Брауны маскарад шоуг хэрвээ амраг нь мэдсэн бол шууд төмөр торны цаана хорих байсан биз. Бүсгүй Литвиас гаралтай еврей үндэстэн, америкийн дуучин Эл Жолсоны дууг байнга сонсон бүжиглэдэг байсан гэнэ. Бүр шүтээн дуучнаа дууриан зургаа авхуулж нүүрээ хүртэл хар гримээр буддаг байжээ. Тэдгээр гэрэл зургуудыг Гитлер, Эва нарыг Бункерт амиа хорлон үхсэний дараа олсон бөгөөд өдгөө АНУ-ын Үндэсний архивт хадгалагдаж байгаа гэнэ. Нэг зураг дээр Эва гартаа шүхэр барин усны хувцастай Баварын Кенигзе хэмээх нууран эрэг дээр гимнастик хийж байгаа нь үлджээ. Тэдгээр зургийн нэгийг нь ч Гитлер үзээгүй юм. Фюрер Евагаа Жолсоны дүрд хувирсан байхыг харсан бол ихэд хилэгнэх байсан нь мэдээж. Тэр зургийг Эва 1937 онд Берхтесгаденд хорионд шахуу амьдарч байхдаа авахуулсан гэдэг. Эвад тухайн үед маш уйтгартай байсан тул дүү охиныхоо хамт ийнхүү маскарад зохион байгуулдаг байсан аж.
Жолсоныг багад нь Аса Йоэльсон гэдэг байж. Тэрээр Литвийн нэгэн еврей гэр бүлд төржээ. Америк, Европоор хэрэн тэнүүчлэн шоугаа үзүүлдэг байсан тэрээр нүүрээ хараар будан яг л өнгөт арьтсаны адилаар дуулж жүжиглэдэг байв. Дэлхийн 2-р дайны үед тэр фронтод ирж америк цэргүүдэд тоглолтоо сонирхуулдаг байлаа. Дайн эхлэхээс өмнө түүний шоуг Йозеф Геббельс ч таалан үзэх дуртай байсан гэдэг. Гэвч Жолсонд Германы поп урлагт орон зай байгаагүй юм. Нацист Германы үед 25.000 хар арьтсан тус улсад амьдарч байсан гэдэг.

Ева Браун. Товч намтар:
- Ева Браун 1912 онд төрсөн. 1929 онд фюрерын хувийн гэрэл зурагчин Генрих Хоффманы фотоательед ажиллаж байхдаа Гитлертэй танилцжээ.
- Эвагийн холын хамаатан Гели Раубал амиа хорлосны дараа Браун фюрерийн амраг болжээ.
- Гитлер түүнд Мюнхенд байшин худалдан авч өгч, 1936 оноос Баварийн Альпад байрлах Бергхофе апартаментаа хариуцуулжээ.
- Браун Гитлерт хайртай байсан хэдий ч фюрер амрагаа олон нийтийн өмнө ил гаргах дургүй байжээ.
-Эва чөлөө зав л гарвал усанд сэлж, хөгжим сонсож, дэлгүүр хэсэж, өөрийн гоо сайхандаа анхаарч өнгөрөөдөг байжээ.
-Барууны холбоотны хүчнийхэн Баварит тулж ирэх үед Эва Берлин дэхь Гитлерийн бункерт шилжин иржээ.
-Тэдний гэнэтийн гэрлэх ёслолд гэрчээр зөвхөн Йозеф Геббельс, Мартин Борман нар л байлцжээ.
- Зөвлөлтийн цэргүүд Рейхсканцелярт хэдэн зуухан метрт ойртон ирэх үед буюу гэрлэснээсээ хойш ердөө 36 цагийн дараа тэд хамтдаа амиа хорлосон билээ.
-Эва хор ууж харин Гитлер өөрийгөө буудсан. Цэргүүд тэдний цогцосыг бункерээс холгүйхэн нэгэн цэцэрлэгт шатаажээ.
Р.Слава


URL:

Сэтгэгдэл бичих