Дүүмэд нөхөртэй үлгэр жишээ гэр бүлүүд

Өөрөөсөө ах залуутай болзоход бүгд л зөв зүйл хийснийг нь гайхна. Харин өөрөөсөө дүү залуутай болзож байгааг хараад жаахан хүүхдийн толгойг эргүүлсэн хэрэгт орно. Яагаад болохгүй гэж? Насаар дүү нөхөртэй ч хамтдаа жаргалтай байгаа гэр бүлийн жишээг бид та нартаа танилцуулж байна.
Насны зөрүү алдартай хосуудын ч, эгэл жирийн гэр бүлүүдийн ч аз жаргалтай амьдралд саад болдоггүй. Эгчмэд бүсгүйчүүдийн харилцааныхаа талаар эрчүүд ийн өгүүллээ:

“Би түүнтэйгээ найзаараа дамжуулж танилцсан юм. Анх хараад л надад төгс тохирсон бүсгүй гэдгийг нь мэдсэн. Би эгчмэд бүсгүйтэй уулзая гэж бодож байгаагүй. Тэр минь ч дүү залуутай учрая гэж бодоогүй байсан. Гэхдээ л энэ бүхэн болчихсон юм даа. Тэр үед би 29-тэй хайрт минь 41-тэй байсан юм. Бидний хайр үнэхээр төгс байлаа. Магадгүй харилцаа маань зөвхөн секс дээр суурилаагүй, харин итгэл, хүндэтгэл, хайр дээр тогтдог байснаар тэр байх. Бид хоёулаа их эртэч хүмүүс болохоор ч тэр үү өглөө бүрийг аз жаргалаар дүүрэн угтана. Миний бодлоор харилцаанд нас үнэхээр чухал биш. 21 жилийн хамтын амьдралын хугацаанд бид хоёрт ямар ч хэцүү асуудал, таагүй байдал үүсч байгаагүй. Одоог хүртэл бид аз жаргалтай хэвээр хамтдаа байна. /Ганзориг 50 настай/

” Товчхон хэлэхэд тэд юу хүсч байгаагаа мэддэг. Юу хүсч байгаагаа мэдэхгүй гэнэн охидын дэргэд шал өөр. Яаж хамтрагчтайгаа холбогдож, мэдрэхээ хэнээр ч заалгахгүй сайн мэддэг. Юу хүсч байгаагаа хэлэх нь намайг илүү өдөөж өгдөг гэх үү дээ. Мөн би хүсээгүй хүүхдийн төлөө санаа зовох шаардлага байдаггүй. Тэд энэ бүхнийг төлөвлөсөн байдаг. Тиймээс юу гээч, сексийн хувьд бараг л сөрөг тал гэж байхгүй. ” /Насаа 25 настай/

Чи өөрөөсөө дүү залуутай учирч байсан уу?

1. Shakira & Gerard Pique-Тэд анх Шакирагийн “Waka Waka” дууны клипний үеэр танилцжээ. 2 жил гаруй хугацаанд болзсоны дараа өнгөрсөн сард анхны хүүхэд Миланыгаа өлгийдөн авсан юм. Шакира нөхрийн хамт бие давхар байхдаа авахуулсан болон хүүгийнхээ анхны зургаар олсон орлогоо UNICEF-ийн хүүхдийн санд хандивлажээ. Тэдний аз жаргалд насны зөрүү мэдээж огт нөлөөлөөгүй.

2. Victoria Beckham & David Beckham-Оны хамгийн загварлаг хос хоорондоо нэг насны зөрүүтэй. Гэхдээ энэ нь тэдний аз жаргалтай 14 жилийн гэрлэлтэнд огтхон ч хамаагүй зүйл. Тэд өдгөө дөрвөн хөөрхөн хүүхдийн эцэг эх болсон. Тус тусын салбартаа амжилт гаргасаар л.

3. Monica Bellucci & Vincent Cassel-Итали гоо үзэсгэлэнгийн билэг тэмдэг, Холливудын хамгийн тачаангуй бүсгүй Моника хайртай нөхрөөсөө хоёр насаар эгч. Хэдий насны зөрүүтэй ч ижилхэн мэргэжилтэй нь тэдний аз жаргалтай амьдралд багагүй нөлөө үзүүлсэн гэдэг. Алдарт хос маань одоо хоёр охинтойгоо хамтхалуун хайрын баланд умбасан хэвээр 18 жилийг аль хэдийнэ ардаа орхижээ.

4. Hugh Jackman & Deborra Lee-X-Men киноны Логаны дүрээр танигдсан жүжигчин Хью Жекмэн болон түүний гайхалтай эхнэр хоёрын насны зөрүү 13. Энэ нь жил бүр дэлхийн хамгийн халуухан эрчүүдийн жагсаалтанд эхний байруудад ордог Хьюгийн анхны гэрлэлт бөгөөд өдгөө тэд хамтдаа 17 жил амьдарч байна. Дебора хоёр удаа үр зулбасан хэдий ч аав болохыг маш их хүсч байсан Хью дэргэдээс нь холдсонгүй. Энэ бүх хүнд үеийн дараа тэд 2000 онд хүү Оскар, 2005 онд охин Авагаа өргөн авсан юм. Хью 2012 онд өгсөн ярилцлагадаа “Миний амжилтын үндэс миний гэр бүл. Насны зөрүү мэтийн зүйл надад огт сонин биш. Бид аз жаргалтай байна. Өөр юу хэрэгтэй гэж” хэмээн хэлжээ.

5. Audrey Hepburn & Robert Wolders-Төгс гоо үзэсгэлэнгийн үлгэр жишээ болсон энэ хатагтай Робертоос 7 насаар эгч байжээ. Тэд хоорондоо гэрлэж байгаагүй юм. Гэхдээ Одри “Бид аль хэдийн гэрлэчихсэн. Албан ёсоор л биш” гэж хэлдэг байжээ. Роберт Одригийн 3 дахь хамтран амьдрагч байсан юм. Тэд 1980-аас 1993 он буюу Одриг нас барах хүртэл хамтдаа амьдарчээ. Алаг нүдэн бүсгүй нас барахынхаа өмнөхөн “Миний бүхий л амьдралын хамгийн аз жаргалтай үе нь Роберттой хамт байсан энэ цаг мөчүүд минь байлаа” гэж инээмсэглэн хэлж байжээ.

URL:

Сэтгэгдэл бичих