Дэлхийд ядуурал эрс буурчээ

527-1436248166498eb9b58beaaccaab4b0618b6104e81_XLНҮБ. /Newyorktimes/. Дэлхийн аймшигт ядуурал эрс буурч, олон хүүхэд бага сургуульд элсэн орсон байна. Орыг тороор бүрхсэн мэт хялбар арга хэмжээ авснаар зургаан сая хүнийг хумхаа өвчин тусахаас аварчээ. Гэвч нэг тэрбум орчим хүн өдийг хүртэл ил задгай бие засаж байгаа нь бусдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх аюултай байна.
Ядуусын амьжиргааг дээшлүүлэх 15 жилийн зорилтыг багтаасан “Мянганы хөгжлийн зорилт”-ыг  хэрэгжүүлэх явцдаа олсон амжилт болон алдаа оноогоо дүгнэсэн эцсийн тайлангийн талаар НҮБ өчигдөр мэдэгджээ.
Зорилтуудыг биелүүлэх хүчин чармайлтын хүрээнд дэлхийн хэдэн сая хүний амийг аварч, хэдэн сая хүний амьдрах нөхцөлийг сайжруулсан болохыг тайланг нотолж байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Норвегийн нийслэл Осло хотод тайланг танилцуулахдаа мэдэгдэв.
Гэсэн хэдий ч олсон амжилтуудын аль хэсэг нь тавьсан зорилтуудад хүрч байгаа нь тодорхойгүй байна. БНХАУ эдийн засгийн томоохон алхмууд хийснээр туйлын ядуурлын хэмжээ эрс буурчээ.
Сайны хажуугаар саар гэгчээр, хөгжлийн хувьд хамгийн их хоцрогдолтой цөөхөн хэдэн орны зарим нь тавьсан зорилтуудад хүрэхэд маш хол байна. Жишээ нь, Энэтхэгт 600 сая хүн ил задгай газар бие засаж байгаа нь хүнд өвчнийг, ялангуяа, хүүхдүүд тусах аюулыг нэмэгдүүлж байна гэж тайланд дурджээ.
Д.Нямтулга
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих