Налайхын иргэд газраа өмчлөх эрхтэй болох нь
Тусгай хамгаалалттай нутгийн хилийн заагт өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг гишүүд Д.Ганхуяг, Ц.Батбаяр нар өчигдөр УИХ-ын дэд дарга Г.Батхүүд өргөн барьсан байна.
Налайх дүүрэг, Тэрэлж тосгон, Баянзүрх дүүргийн Хонхор орчмын иргэдийн амьдарч буй газрын асуудлыг шийдвэрлэхээр УИХ-ын 22 дугаар тойргоос сонгогдсон дөрвөн гишүүн уг хуулийн төслийг санаачилсан ажээ.
Эдгээр нь тусгай хамгаалалттай газарт хамрагддаг тул 570 гаруй өрхийн 1500 орчим иргэн өнөөдрийг хүртэл өмчилж чадаагүй байсан. Энэхүү төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлуудын дараалалд оруулах аж.
URL: