Итгэлт хамба руу явсан аялалын автобус осолджээ

KONICA MINOLTA DIGITAL CAMERAОХУ-ын Буриад Улсын Улаан-Үүд хотоос 1000 км-ийн зайд, Кабанск раойны Сэлэнгэ тосгоноос нэг км-ийн орчимд “HYANDAI COUNTY” маркийн 9641 УНТ маркийн автобус осолдсон байна.

Уг автобус нь Улаанбаатар хотын “Улаан тойром сайхан” компанийн жолооч гэх Т-ийн хувийн эзэмшлийнх гэнэ. Тэрбээр Дархан Уул аймгийн IV сургуулийн 18 багшийг Итгэл хамба, Байгаль далайд аялуулахаар авч явж байхдаа ийн осолдсон байна.

Осолдсон автобус нь ээлжийн жолоочгүй, техникийн бүрэн байдал хангаагүй, хувь жолооч өөрийнхөө хувийн автобусаар компанийн нэр дээр зөвшөөрөл авсан байжээ. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суман дахь хил дээр даатгал хийж буй “Мөнхдаатгал” компанийн даатгалыг ОХУ-ын Буриад улсын засгийн газраас албан бус гэсэн албан тоотыг Монгол улсаас Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газарт хүргүүлсэн хэмээн Гадаад хэргийн яамны хэвлэлийн албанаас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих