Малчин шиг Ченж, Ченж шиг Малчин
Наадмаас хойш махны vнэ хямдарсангvй. Манайхан жилийн жилд л махны vнэ нэмэгдсэнийг ченжvvдтэй холбон тайлбарлаж, “Малчдын буруу юу байх вэ хєєрхий” гэдэг байв аа. Гэтэл vндэсний баяр наадмын vеэр нийслэлийг зорин ирсэн тууварчид харин ч ченжvvдээс илvv хэзээ язааны наймаачид болчихсоныг єєрийн биеэр vзэж мэдрэв. “Амьд хонь 100 мянгаас дээш л vнэтэй байна. Авбал ав, байвал бай” гэх янзаар хандах тэднийг харахад хээгvй гvдэсхэн зангаасаа болж ченжvvдэд “холгуулдаг” гэгддэг нєгєє малчид мєн гэж vv дээ” гэж дуу алдмаар санагдаж байсныг яана. “Холгуулах нь байтугай, зарим нь эгээ л эдийн засагч аятай “Наадам дєхєж, эрэлт нэмэгдсэнээс болж vнэ єслєє” гэж товхийтэл хариулж байлаа, тэр vед. Гэтэл “За яах вэ наадам дуусахаар хямдрах биз” гэсэн хvмvvсийн горьдлого талаар єнгєрсєн гэдгийг дээр єгvvлсэн. Vнэ єндєр хэвээрээ ч шалтаг нь харин эрэлтээс нийлvvлэлт болж єєрчлєгджээ. “Наадам єнгєрєєд хєдєєнєєс мах орж ирэх нь ховордчихлоо. Ховор юмны vнэ єсдгийг мэднэ биз дээ” гэж байна.
Хичээл заах нь ээ, янз нь. Зайлшгvй шаардлага гараад амьд хонь олохоор хотоос баруун тийш гарсан бичил аяллаас vлдсэн сэтгэгдлийг тоймловол нэг иймэрхvv. Гэрэл гэгээтэй, сайн сайхан юм л лав бодогдохгvй юм билээ. Хvй долоон худагийн дэнжид байх айлуудын санал болгосон vнийг их байна гээд Тєв аймгийг зорьсон нь харин ч алдаа болох нь тэр. Хонь зарах айл нэн ховор юмны нэг ажээ. Хєдєєгvvр ч ялгаагvй тийм байгаа гэнэ. Хvй долоон худаг руу буцаж байж хэргээ бvтээлээ. Тэнд олон малтай айл нэлээд хэд байсан ч амьд хонины vнэ наадмаас хойш буугаагvй, бас тэгээд хэлэлцэж тохирсон юм шиг адилхан байсан юм.
Бvдvvн эр хонь 100 мянгаас дээш, тєлєг 60 мянга, шvдлэн хонь 80 мянган тєгрєгийн ханштай байв. Єчигдєр “Хvчит шонхор” зах орж, ченжvvдийн яриаг сонсвол махны олдоц тааруу байгаа нь vнэн аж. Тийм ч учраас махны vнэ єнгєрсєн жилийн мєн vеийнхээс vнэтэй тогтоогдож байна гэж байлаа. Бас л нєгєє хараал идсэн “шалтаг”. Ємнє нь малчин хvн ченж шиг ярихыг сонссон би энэ удаа ченж хvн малчин шиг ярихыг vзэв. Б.Ганзориг гэх ченж залуу “Зуд болохоос болгоомжлоод малчид хэр тааруу малаа ер нь зарчих бодолтой байгаа нь ажиглагддаг байсан. Энэ жил єнтэй жил гарсан болохоор бvх малаа онд оруулчихна гэж бодож байгаа юм байлгvй, зарах дургvй л байна. Уржнангийн зуднаар малчид малаа ер нь цєєлчихсєн шvv дээ” гэж байна. Жил бvр зуд болоод байвал малчид малаа зарах сонирхолтой болж, нийслэлчvvд махаар тасалдахгvй юм байна гэж тvvний ярианаас ойлгов. ”Тарга тэвээрэгтэй байгаа малаа харин ч зармаар юм. Энэ нєхєр худлаа мэдэмхийрч байна” гэж бодогдов. Ер нь малчид ч, ченжvvд ч ялгаагvй ямар нэг шалтаг хэлж нийслэлчvvдийн толгойг эргvvлж суудаг юм байна.
Ямартай ч ойрын vед махны vнэ хямдрах талаар саналтгvй гэсэн муу мэдээллийг уншигч таңд хvргэж байна. Жилийн жилд наадам єнгєрєєд махны vнэ буурдаг байсан нь энэ жил тохиолдсонгvй. Харин ч долдугаар сарын 20-ноос эхлэн єсч эхэлсэн харамсалтай дvр зураг ажиглагдаж байна. 2011 оны долдугаар сарын сvvл, энэ сарын эхний долоо хоногийн байдлаар гаргасан vнийн тайланг хvснэгтээр vзvvллээ. Тэгвэл єчигдрийн байдлаар “Хvчит шонхор” зах дээр махны vнэ vvнээс хамаагvй vнэтэй харагдаж байсан юм.
Нэр тєрєл |
2011.07.20 /Нийслэлийн хvнсний захуудын дундаж/ |
2011.08.03 /Нийслэлийн хvнсний захуудын дундаж/ |
2011.08.11 /Хvчит шонхор зах/ |
Хонины /ястай/ мах | 4300 тєгрєг | 4425 тєгрєг | 4300-4800 |
Vхрийн мах /ястай/ | 4825 тєгрєг | 4838 тєгрєг | 4500-5200 |
Ямааны мах | 3220 тєгрєг | 3320 тєгрєг | 3200-3500 |
Адууны мах | 3733 тєгрєг | 3767 тєгрєг | 3500-3900 |
Хонины цул мах | 4383 тєгрєг | 4550 тєгрєг | 4500-5000 |
Vхрийн цул мах | 5475 тєгрєг | 5488 тєгрєг | 5200-5700 |
URL: