Сэлэнгийн Түнхэлд 3 түймэр асч байна
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутаг “Майн зоо” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 60 км-т/ 6 дугаар сарын 24-нд ойн түймэр гарч тус аймгийн Онцгой байдлын газрын 19 албан хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 28 албан хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 4 иргэн, нийт 59 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр,
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны нутаг “Хонин нуга” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 80 км-т/ 6 дугаар сарын 26-нд ойн түймэр гарч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 албан хаагч, Аврах тусгай ангийн 24 албан хаагч, нийт 37 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр,
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны нутаг “Итэмийн гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 150 км-т/ 6 дугаар сарын 26-нд ойн түймэр гарч тус аймгийн Онцгой байдлын газрын 23 албан хаагч,нийслэлийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, нийт 47 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр;
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны нутаг “1681-ийн өндөрлөг” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 150 км-т/ 7 дугаар сарын 3-нд ойн түймэр гарч Аврах тусгай ангийн 20 албан хаагч, 1 автомашинтайгаар тус тус унтраахаар ажиллаж байна.
URL: