Баруун, Зүүн Цанхийн нүүрсний чанар адилхан

Тавантолгойн нүүрсний 60-70 хувь нь коксжих, 30-40 хувь нь эрчим хүчний нүүрс гэгддэг. Манайхан “Баруун Цанхид нь тос өрөм нь байгаа түүнийгээ өөрсдөө ашиглахгүй байна” хэмээн ярьж байгаа ч тийм биш гэнэ. Учир нь Тавантолгойн ордыг хойд урд гэж биш, баруун зүүн гэж хуваасан болохоор коксжих болон эрчим хүчний нүүрсний хувь хэмжээ адил гэж мэргэжлийнхэн хэлж байна.

Хамгийн гол нь нүүрсний 60-70 хувь коксжино гэсэн гэдэг сайн үзүүлэлт ажээ. Олон анхаарлын тэмдэг дагуулсаар Зүүн Цанхийн үйл ажиллагаа эхэллээ. Манайхан дэд бүтэц гэсэн сул талаа зөв арилгаж чадвал дэлхийн коксжих нүүрсний орд Тавантолгой олборлох зардал бага, зах зээлдээ ойр зэрэг давуу талаа илүү товойлгох боломж бүрдэхээр байна.

Зүүн Цанхийн үйл ажиллагаа эхлэхтэй зэрэгцэн та бидний нэр дээр байгаа 536 ширхэг хувьцаа хөдөлгөөнд орлоо гэж болно. Баруун Цанхи хамаагүй гэж хэлэх гээгүй ч, Зүүн Цанхийг Монголчууд өөрсдөө ашиглах учраас энэ хэсгийн үйл ажиллагаа Монголчууд бидэнд илүү хамаатай юм.


URL:

Сэтгэгдэл бичих