Мөнгө, хайр дуудъя

1qcr922smnor26oq6spq8799mnХайртыгаа хайрлахад ч, амрагийгаа өвдөхөд ч гэртээ лаа асааж байвал бурхан чамд тусална.

Лааны гэрэлд номоо уншиж, хичээлээ хийдэг байсан цаг саяхан. Орчин үед лааг тамхины утаа арилгах, муу энерги дарах, зоог барихад гоёл чимэглэлийн зорилгоор хэрэглэх болсон. Ялангуяа лааны ашиг тусыг эрдэмтэд, үзмэрчид түлхүү сурталчлан таниулах болов. Лаа бол зөвхөн гэрэл гаргадаг гэсэн ойлголт өөрчлөгджээ.

Оюун ухааныг тэтгэгч станц

Таны дотны хүн байнга гомдоллож уцаарлах юмуу, ажил амьдрал нь бүтэлгүйтвэл шар өнгийн лаа асааж ариулвал түүнд хорогдсон муу энерги утаа шиг замхран арилна. Шар өнгө нь оюун ухааны өнгө учир шар лааг байнга хэрэглэвэл тустай.

Аз жаргалыг дуудна

Улбар шар өнгө нь маш хүчирхэг өнгө тул сайн сайхныг дуудах, аз жаргалыг олоход хүчтэй нөлөөлнө. Тэрчлэн олон сайн нөхөдтэй больё гэвэл бас хэрэглэнэ.

Үнэнч харилцааны бэлэгдэл

Цэнхэр өнгө өршөөл нигүүлсэл, ухаарал тайвшралыг дуудна. Хайр дурлал гэр бүлийн амар тайван, эхнэр нөхрийн үнэнч холбоог гийгүүлье гэвэл цэнхэр өнгийн лаа үргэлж асааж бай.

Дэврүүн хайрын илч

Ягаан өнгө бол хайр дурлал гүн нөхөрлөлийн бэлэгдэл тул дэврүүн хайр, үнэнч үерхлийг хүсвэл ягаан өнгийн лаа асаах нь тусаа өгнө.

Цэцэн мэргэний хамгаалагч

Зөн билэг, цэцэн мэргэнийг нил ягаан өнгө билэгддэг. Иймд нил ягаан өнгийн лааг оюун ухааны эрч хүчээ хамгаалахын тулд асааж байхтун.

Үнэнч ариуны гэгээ

Цагаан өнгө нь өөртөө бүх өнгийг шингээсэн бөгөөд цэвэр ариун үнэнчийн билэгдэл учраас амрагаа өөртөө үргэлж үнэнч байлгахын тулд цагаан өнгийн лааг гэртээ асааж байх нь дэмтэй.

Тайвшруулах увидас

Өөрт учирсан саад тотгорыг арилган, санаа сэтгэлээр унахгүй байя гэвэл мөнгөлөг лааг асаагтун.

Олз ашгийг уригч

Хөрөнгө мөнгөө арвижуулах, бизнесээ бэхжүүлэх, амьдарлын баталгаат орчныг тэнцвэржүүлж хадгалахыг хүсвэл ногоон өнгийн лаа асаа. Ногоон өнгө нь байгаль дэлхийн бэлэгдэл бөгөөд олз ашгийг урин дуудна.

Гарц заагч 

Оюу эрдэнийн өнгөт номин ногоон өнгө нь ямагт шинэчлэлийг дууддаг. Ийм өнгөтэй лааг ажлын өрөөнд болон гэртээ асааснаар шийдвэрлээгүй асуудлын гарц олдож гацаанаас гарна.

Осол халдлагаас гэтэлгэгч 

Улаан бол хайр дурлалыг өршөөгч сарнайн бэлэгдэл. Урам зориг, хүч чадал, эрч хүчийг тэтгэгч. Улаан лаа хэрэглэж заншваас осол эндэгдэл, халдлага дайрлагад өртөхөөс хамгаална.

Хямралыг хөнөөгч илд 

Хөрс шорооны өнгийг төлөөлөгч бор өнгийн лааг санхүүгийн гачигдалд орсон үедээ асааж байвал санхүүгийн амжилтыг дуудна. Гэхдээ эдийн засгийн хямралыг хүлээлгүйгээр үргэлж асааж байвал өөрт чинь л тус болно.
Муугаас зайлуулагч 

Чандмана эрдэнэ усны өнгийг билэгдэгч нь хар өнгө. Хар өнгийн лаа баривал танд наалдсансөрөг энергийг сорон зайлуулах агаад орон гэр ажил дээр чинь шингэсэн муу муухай энергийг ч чөлөөлж чадна.
Залбирлын лаа

Алтлаг өнгө агуу их хувь тавиланг билэгддэг бөгөөд гэр бүлд чинь өлзий дүүрэн аз жаргалтай түвшин амьдралыг хайрлан соёрхооч хэмээн алтлаг өнгөтэй лаа асааж залбир. Хэрэв та компани аж ахуйн нэгжийн дарга бол хамт олондоо амжилт хүсвэл мөн энэ лааг асааж залбираарай.

Сануулахад ямар ч өнгийн лаа асаахдаа залбиран, хүслээ шивнэхдээ ч бас залбирал үйлд. Лааг үргэлж асааж заншвал гэр бүлд хэрүүлгүй амгалан аз жаргалтай орчин бүрдэнэ. Хэн нэгэн чинь өвдвөл баасан гаригийн орой нар жаргасны дараа гол хаалганыхаа хажууд лаа асаагаад нар зөв гурвантаа тойрвол өвчингөөс ангижрана.


URL:

Сэтгэгдэл бичих