Тунис улс онцгой байдалд зарлалаа
Терроризмын дайралтын эрсдэлээс сэргийлж, терроризм Тунист цаашид даамжрахыг хориглохын төлөө Тунис улс 30 хоногийн хугацаатай онцгой байдалд орсныг Тунисийн ерөнхийлөгч Бежи Каида Эссебси 4-ний өдөр мэдэгджээ.
Эссесбси телевизээр үг хэлэхдээ: Тунис терроризмын заналхийлэлд тасралтгүй өртөж, улс орон нь дайны байдалд ороод байна. Засгийн газраас шаардлагатай арга хэмжээ авахгүй байхын аргагүй болсон гэжээ.
Тунисийн хуулийн дагуу, Засгийн газар, цэрэг цагдаа нарт онцгой байдлын үеэр нэн их эрх олгосон байна. Харин ард олны цуглаан хийх зэрэг эрх хязгаарлагдсан байна. Онцгой байдал зарлахаас өмнө засгийн газар их хэмжээний зэвсэгт хүчин томилон жуулчлалын цэгүүдэд байршуулсан байна.
Өнгөрсөн сарын 26-нд хэт даврагч зэвсэгт хүчин Тунисийн аялал жуулчлалын Сусай хотын нэг буудлыг дайрч 38 хүнийг хөнөөсөн байна. Эдгээрийн олонх нь Их Британийн жуулчид байжээ. Хэт даврагч бүлэглэл “Исламын орон” энэ хэргийг үйлдсэнээ дараа нь мэдэгдсэн байна.
\Э.Г\ ХОУР
URL: