Газрын Д.Дамдинбазар буцан ирж М.Бадамсүрэн “бажигдаж” байна

yolДорнод аймаг нь түүхийн багш мэргэжилтэй хүмүүс тодордог ид шидтэй газар бололтой. Түүхийн багш П.Алтангэрэл гэнэтхэн л УИХ-ын гишүүн, яамны ТНБД болон томроод улмаар “тэнгэрийн амьтан” болсон. Тэгвэл мөн л түүхийн багш мэргэжилтэй хүн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргаар тасралтгүй 13 жил ажиллан нэг ёсны дээд амжилт тогтоосон хэрэг мөн л Дорнодоос гарчээ. Д.Дамдинбазар нь 2003 онд аймагт анхлан газрын алба байгуулагдахад даргаар томилогдон очоод түүнээс хойш тасралтгүй бас завсаргүй ажилласаар өнгөрсөн онд халагдсан гэнэ. Түүнийг аймгийн удирдлага нь ГХГЗЗГ-ын даргын баталсан ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага болох газар зохион байгуулагч эсхүл барилгын мэргэжилтэй байх, их дээд сургуулийг тухайн мэргэжлээр төгссөн байх гэсэн заалтыг хангахгүй байна хэмээн халжээ. Д.Дамдинбазар нь 13 жилийн тэртээ анх томилогдохдоо ч мөн одоо ч энэ шаардлагыг хангахгүй байсан болж таарчээ. Харин”дээд амжилт” тогтоогч экс дарга намайг анх томилоход ийм шаардлага огт байгаагүй хэмээн маргасаар хоёр ч шатны шүүхэд аймгийн дарга нараа ялаад байна. Одоо ганцхан шат үлдсэн нь бас ялах магадлал өндөр байгаа аж. Д.Дамдинбазар  буцаж ирэх гэж байгаа нь аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, МАН-ын дэд дарга Ш.Ёл нарыг бажигдуулж байгаа сурагтай. Энэ албан тушаалд өдгөө сууж байгаа эмэгтэй нь Засаг даргын ойрын хүрээллийн хүн гэсэн яриа гарсан. Түүнээс гадна Д.Дамдинбазар нь аймгийн МАН-ын дэд дарга байсан. Дээд шүүхийн шийдвэртэй хүн ирээд алдсан бүхнээ буцааж авна гэвэл аймгийн дарга нар нь буруу харж уйлж зөв харж инээж байгаад өгөх л байх даа…

NUUTS.mn

URL:

Сэтгэгдэл бичих