АН-ын гүйцэтгэх зөвлөл Ерөнхий сайдынхаа ар нуруунд хутгалж ” ТҮГЖИЛДЭВ”
АН-ынхан дотроо хагаралдсаар… АН-ын тэргүүлэгчдийг барьж бас Шийдлийн Засгийн газрыг тогтвортой авч явах ажил Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт яах аргагүй тулгараад байна.
Улс орныхоо эдийн засгийг сэргээх, хөрөнгө оруулалтыг нааштайгаар өөрийн орон руу татах зорилготой олон удаагийн гадаад айлчлалын үеэр нь намын нөхөд нь тэр тусмаа АН-ын дарга З.Энхболд тэргүүтэй АН-ын гүйцэтгэх зөвлөл түүний ар нуруунд хутга зоохоо мартсангүй. Ийнхүү “түгжилдэнэ” чинээ санаагүй явсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг засагт ажиллаж байгаа МАН-ын зургаан сайдыг авч үлдэх оролдлогоо хийж байгаа тухай албаны эх сурвалжууд мэдээлж байгаа ажээ.
АН, МАН хоёр өнгөрсөн оны 12 сард эвлэлдэн нэгдэж Шинэчлэлийн нэртэй засгийн газрын балаг болоод унасан эдийн засгаа сэргээхээр ханцуй шамдан орж байгаа тухайгаа олонд их л итгэл дүүрэн зарлаж байсан ч өнөөдөр эрх баригч хэмээн тодотголтой АН хүчээр далайлган МАН-аа гэрээсээ хөөж байгаа бололтой. Энэ байдлаас ажиглахад өнгөрсөн 7 сарын хугацаанд унаж байсан эдийн засгаа бага зэрэгтээ нааштайгаар шийдэхэд дөхөм болж, гадны орнуудын хөрөнгө оруулалт нааштай болж байгаа мөн гацаанд ороод байсан Оюутолгойн гэрээг Дубайд хийж амжсандаа АН-ынхан эрдсэн үү, эсвэл үнэхээр хамтран ажиллахад үл ойлголцох асуудлууд тулгарсан уу ямартаа ч хамтрагчаа гэрээсээ хөөх санаагаа илэрхийлээд байгаа.
Харин асуудал дээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн байр суурь өөр байгаа бөгөөд хэрвээ МАН-ын зургаан сайд засгаас нь гарвал өөрийнх нь байгуулсан засгийн газар унах аюулд унах магадлал тун ч өндөр болно гэдгийг мэдэж байгаа учраас МАН-ын зургаан сайдыг хамгаалж үлдэх ёстой. Гэтэл намын гүйцэтгэх бүлгийн шийдвэр нь түүнийг багагүй ацан шалаанд оруулж байгаа.
“…Ханилж яваад нөхрөө гээсэн АН хөөрхий
Мартагдаж үлдэх МАН-ын тавилан хөөрхий
МАНАН-д бүдэчсэн Ерөнхий сайд хөөрхий…” хэмээн шоглож суугаа нь хүртэл энэ засгийн үнэн төрхийг ард түмэнд хэдийнээ ойлгодог, гадарлачихсан бололтой.
Эх сурвалж www.bolod.mn
ЧОЙ
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Ih muuhai humuus yam
Муусайн дайн дундаас юм завших санаатай Зи мэтийн гаруудаас болж улс засгийн газар ард түмэн хохирч бна Сайханбилэг гэж залуу гарч ирээд овоо юм хийх гээд байдаг зулгаагаал гацаагаал байх юмаа
Сайханбилэгийг дэмжих хжржгтэй шүү
Saihanbilegiig ogtsruulna gewel bid jagsah bolno yum hiij baigaa huniig ogtsruulj bolohgui
Бэлтрэг хутгалчихлаа, нэг их удахгүй түүний арьс ……… ха ха ха
З.Энхболд чинь хүний өмнөөс харж чаддаггүй юм чинь араас нь хутгалах нь зөв шүү дээ.Түүний чбуруу биш хөөрхий.Харин дараа нь анчид . . . . . . . .
ODOOO ZGR ENE SAIHAN BELEGEEREI AJILIIG NI TAIWAN HIILGE 1JIL VLDSEN BNA NOWSHNUUDAA