АН бол “эдээрээ оролдож эвддэг, эхнэрээрээ оролдож салдаг” тавтиргүй нэгэн

14360057835597b5979fc4aАН засаг барихаар л “АН цав” дэндүү их гарч, ард түмэн “Ангалд” унаад байдгийг бид ямар мэдэхгүй биш. Өнөөдрийн АН цавууд төрд, жирийн иргэн хүнд ямар их гай тарьж байгааг зөвхөн МАН л хамтарсныхаа дараа олж хараад байгаа юм биш, Монгол улсын 3 сая иргэний 6 сая нүд харж, 6 сая чих сонсож 2016 оны сонгуулийг хоног тоолон хүлээж байгаа.

АН бол 25 настай, тавтиргүй залуу юм. Уг нь өдий насны залуу ерөнхий боловсрол эзэмшчихсэн, нэгээс дээш дээд сургуулийн диплом өвөртөлчихсөн, жолооны үнэмлэх халаасалчихсан, аль нэг албан байгууллагад шалгагдаад тэнцчихсэн, өөрийгөө боловсорч боллоо гээд гэр бүлээ төвхнүүлэхээр эхнэр, хүүхэдтэй болчихсон, амьдралын сайхан бүхнийг хийнэ гэсэн итгэлээр жигүүрлэсэн цог золбоотой, цайлган сэтгэлтэй нэгэн байж болно. Ийм залуус олон л доо. Даанч АН бол арай л увайгүй, төлөвшөөгүй, “аавдаа авгай авахыг заадаг”, “эдээрээ оролдож эвддэг, эхнэрээрээ оролдож салдаг” бүтэхгүй нэгэн юм. Энэ “бүтэхгүй” АН 1996-2000 оны үед яг өнөөдрийнх шиг олонх болчихоод яаж төрөөр наадаж, хэрхэн ард түмнээр доог тохуу хийснийг бид мартаагүй. “Бүү март, мартвал сөнөнө” гэдгийг ард түмэн минь ахин дахин санаж амьдаръя. Тэр үед Ардчилсан Намынхан Засгийг хэдэн ч удаа хольж солилоо доо, сандал суудлын төлөөх санаархал, тэмцэл нь сайхан хүний аминд хүртэл хүрч байв шүү дээ. Одоогийн намын дарга нь Төрийн өмчийг хуйгаар нь үнэгүйдүүлж, хувааж идэх ажлыг гардан зохион байгуулж байсан юм. Түүнийхээ “шагнал”-ыг өнөөдөр хүртэж төрийн өндөр албан тушаалд торох юмгүй очсон.

Нам доторх бүх бүлэглэл, гишүүдийнхээ “но”-г алдалгүй цуглуулж гартаа оруулж эрх мэдлийг хүчээр олж авсан “бяцхан дарангуйлагч” АН-ыг удирддаг. Үүнийг намынх нь гишүүд ч хүлээн зөвшөөрдөг бөгөөд овгоор нь гэхээсээ илүүтэйгээр “Зэ…” /”Зэвүүн” “Зуумтгай”, “Зуудаг бэлтрэг”/ гэж хоч нэрээр нь сэм шивнэлдэн дотроо айдас хүйдэстэй явцгаадаг. Түүнээс биш АН-ын шинэхэн дарга хэзээ ч ард түмэнд, масст таалагдах үг хэлж байгаагүй, үйл ажлыг бол бүр хийж ч байгаагүй. Ийм хүнээр удирдуулсан АН эдийн засаг хүнд, амьдрал сайнгүй энэ үед ард түмнийхээ өөдөөс алгаа дэлгэж, гараа сунгахгүй байгаа хэрнээ ахиад л өмч хөрөнгөнд эзэн сууж, өөрсдийн мэдэлд бүгдийг авахаар улайран “гуаглалдаж” байна. Амташсан хэрээ 13 дахидгийн үлгэрээр тэд өмнөх “сайн” цагаа санагалзан дураараа дургих гэхдээ МАН-ыг “хөөж” сүржигнэв.

Гэвч энэ сүржин шийдвэр, мэдэгдлүүдийнх нь ард том хуйвалдаан, том эрх ашгийн зөрчил, тэмцлүүд нуугдаж байгаа. Улс орны өмч хөрөнгө, газар, баялгийг дотроо булаалдаж, хэмлэлдсэн АН-ын дотоодын зөрчил, тэмцэл хурцдаж бие биеэ барьж идэх ажлыг засагт гарангуутаа л өөрсдийн гараар үйлдсэн. “Цэвэр агаар сан”-гийн хэргээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой нэг нутаг усны гэдгээрээ хөөрцөглөж, “Эбэгийн мөнгийг би гартаа барьж байна” хэмээн хэвлэлийнхэнд онгирч, намынхаа нөхрийг “Хэвлэл мэдээлэл миний гарт байна шүү” хэмээн сүрдүүлдэг байсан Н.Хүрэлсүхийгээ торны цаана суулгасан. “Нүүрс”-ний хэрэг гэгчийг үүсгэж УИХ, Засгийн газарт тохой залган суудаг байсан Лүймэдийн Гансүхийгээ “нугасалж” авсан гээд тэдний “хэрэгтнүүд”-ийн жагсаалт хөвөрч байгаа.

Одоо энэ жагсаалтыг Хөгжлийн банкны хэргээр үргэлжлэх болчихоод АН-ынхан дотооддоо сандралдаж байгаа юм. Яг л 1996-2000 оны үед 17 чингэлэг спиртийн хэрэг, Казиногийн хэрэг, С.Зориг агсныг бүрэлгэсэн хэрэг… гээд парламентад сууж байсан АН-ын нөхдүүд бие биенээ “Дэргэд минь сууж байгаа энэ нөхөр … биш байгаа” хэмээн хардаж сэрдэж, хэцүүхэн байсан тэр үедээ АН эргэж очжээ. АН-ын энэ байдал өмнөх түүх шигээ үргэлжилбэл хүний амь насыг ч золиосондоо явуулж мэднэ. Энэ бүх “даврал”, “тэнэгрэл”-ийг нь МАН зогсонн барьж байсан. МАН засагт хамтарсныхаа дараа “Засагт орсноороо бид далд мэдээллийг ил болгож чадлаа” гэдгээ л эрт зарлах хэрэггүй байсан юм.

Үнэнийг ил тод хэлснээрээ тэд өнөөдөр “муу муухай”-гийн гадна үлдэж байгаа нь сайхан ч АН ард түмнийг сонгуулиас өмнө амжиж элгээр нь хэвтүүлбэл бас хэцүү. АН яахав, энэ 4 жилд идэж уугаад, бие биенээ барьж хорьж “шоглоод” л, улс орноо дааж давшгүй өрөнд унагаад л явж одоцгооно. Харин ард түмэн өөрийн гэх өмч хөрөнгө, газар шороогүй, өрөнд өгөх мөнгө төгрөггүй, үрсээ тэжээх үмх хоолгүй үлдэх нь дээ, хөөрхий.

П.Дэнзэн

zaluu.com


URL:

Tags:

Нэр: Зочин Огноо: 6 July 2015

МОНГОЛД “АН” ГЭЖ НАМ БАЙГАА ЮМ УУ.

Сэтгэгдэл бичих