Фэйсбүүк мэдээ: Бурхан Халдун аюулд өртсөн үү
Өнөөдөр цахим сүлжээгээр ийм нэгэн мэдээлэл олны анхаарлыг татаж байна. Эцэг өвгөдийн минь унаган нутаг, Бурхан халдун хайрханыг ухах гэж байгаа тухай. Улсын анчин Хурц хэмээх энэ талаар бичлэг хийсэн сурагтай. Энэ талаар бид удахгүй мэдээлэх болно.
БУРХАН ХАЛДУН АЮУЛД ӨРТЛӨӨ!
Наадмыг угтан, Хятад-Монголын хамтарсан гэх хоёр компани Бурхан Халдунд алт ухахаар эрчимтэй зүтгэж байгаа ажээ. Урьд Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани тэнд алт ухах гэж байгаад хөдөлгөөд, орон нутгийнхны эсэргүүцлийн дүнд үйл ажиллагаагаа зогсоож байсан. Тэгвэл тэр нь ийм 2 компани болж зүсээ хувилгаад, муу бүхэн хэрэгждэг Ч.Сайханбилэгийн ЗГ-ын үед ийнхүү улайрч байна. Өмнө нь дандаа хятадууд ажилаж байгаад хөөгдөж байсан бол одоо дан монголчууд тэнд алт ухах гээд байж байгаа ажээ. Хөл хориотой бүсэд маш гүн нэвтрэн ороод, үзэсгэлэнт гол усны дэргэд бужигнуулж байна. Дарга нар аанай л яг Бурхан Халдун дээр биш өөр газар ухах гэж байгаа гэхчилэн мэдэн будилж суугаа ажээ.
Бурхан халдун уулыг минь хятадууд ухсаныг сонслоо
Буруу хүнээр төрөө түшүүлсэндээ түүнээс ч илүү харамслаа
Бахархан шүтэх түүхгүй ард түмэн
Балран доройтдогыг саналаа .Харамсаж байнаа БИД
URL: