Женнифер Энистон хардалтаас болж сүйгээ цуцлав
Женнифер Гарнер, Бен Аффлек нар салаад зогсохгүй Женнифер Энистон, Жастин Теру нар ч хагацжээ. Дэлхий нийт энэ хосын хуримын ёслолыг хүлээж суух хооронд Жен бүсгүй хайртыгаа араар нь тавьсан гэж үзээд Жастинаас сүйгээ цуцласан байна. Теру “Орхигдогсод” цуврал киноны зураг авалтын талбай дээр түүнтэй хамт ажилладаг нэгэн бүсгүйтэй дотноссон гэх яриа гарав.
“Тэр их дажгүй шаргал үст бүсгүй. Түүнээс болж Жен, Жастин нар олон удаа маргаж, хэрэлдсэн. Мань эр тэдний дунд юу ч болоогүй хэмээн андгайлсан ч Жен итгэхгүй байгаа” хэмээн нэгэн эх сурвалж ярьжээ.
Нью-Йорк хотноо сүйт залуутайгаа хамт байхын тулд Энистон бүсгүй ажлын хуваариа өөрчлөхийг хүссэн байна. Энэ нь Теруд таалагдаагүй гэнэ. Мань хүн ажлын байран дээр өөрийг нь хардах явдал кинонд тоглоход нь муугаар нөлөөлнө гэж үзжээ. Хосууд хоёр сар гаруйн хугацаанд хамтдаа амьдрахгүй байгаа гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn – See more at: http://www.wikimon.mn/content/62464.shtml#sthash.HFc84QV9.dpuf
URL: