Хамгийн тарган муур цолоо хураалгав
Дэлхийн хамгийн тарган муур гэгдэн “Гиннес”-ийн номд бүртгэгдсэн АНУ-ын Нью Жерси мужийн Отто хэмээх муур долоон кг туржээ.
“Итгэмээргүй тарган” хочит Отто үе мөчний өвчнөөр удаан шаналсны эцэст эзэн нь амьтны эмчид хандсан байна. 30 гаруй кг жинтэй Отто эмчийн зөвлөснөөр эрүүл хооллон эрчимтэй жингээ хаясан гэнэ.
Биеийнх нь уртыг жинтэй нь харьцуулахад 100 кг жинтэй эрэгтэй хүнээс ч тарган Отто дээд амжилтын үзүүлэлтээс 1300 граммаар дутаж “Гиннес”-ийн цолоо шилжүүлжээ.
Ингэснээр дэлхийн хамгийн тарган муурын сэнтийд Оросын Кэйт хэмээх 23 кг жинтэй муур залраад байна.
URL: