Цонжинболдогийн замд гэр цайны газар шатжээ
Налайх дүүргийн долоодугаар хороо, Цонжинболдог орох зам дагуу цайны газрын үйл ажиллагаа эрхэлдэг монгол гэр шатжээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газраас гал унтраах, аврах 28 дугаар ангийн тасгийг очиход Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Цонжинболдогийн зүүн урд талд автозам дагуух гэр цайны газрын таван ханатай гэр, эд хогшил шатаж, зэргэлдээх таван ханатай гэр, эд хогшил руу гал нэвтэрч байсныг унтраан аюулгүй болгосон байна.
URL: