П.Очирбат хууль зөрчжээ

0889c8d90cae5a9fbig

“Хос дэнс клуб” ТББ-аас Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр ажиллаж байгаа ч “Монголиан майнинг корпораци”-аас давхар цалинждаг хэмээн АТГ-т хандан, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн эсэхийг шалгуулах тухай албан бичиг хүргүүлжээ.

Энэ дагуу АТГ-аас зохих хуулийн дагуу хяналт шалгалтыг хийж, нийтийн албанд Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд “Зохих албан тушаалтан нь аж ахуйн үйл ажиллагаа гардан эрхлэх болон аж ахуйн нэгжийн удирдах бүтцэд ажиллахыг хориглоно” хэмээн заасныг зөрчсөнд үзэн хариуцлага тооцуулах тухай албан тоотоо зохих албан тушаалтанд хүргүүлжээ.

“Монголиан майнинг корпораци” нь П.Очирбатыг Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний хараат бус бие даасан гишүүнээр ажиллуулах хоёр жилийн хугацаатай гэрээ байгуулж, Аудитын хороо, Нэр дэвшүүлэх хорооны гишүүн, Урамшууллын хорооны даргаар томилон ажиллуулж байжээ.

Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих