УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл Засаг дарга Э.Бат-Үүлийг уучлал гуйхыг шаардлаа
Мөн “Хойшид нийслэлийн ажлыг муулахын тулд бүгдийг харлуулдаг” гэх мэт учир утгагүй зүйлийг мэдэгдэлдээ дурдаж, ийм үйлдлийг зогсоох шаардлага тавьсныг тань миний бие бүр ч хүлээж авах боломжгүйг мэдэгдэж байна. Ажиллагсдын тоо огцом өссөн тодорхой баримтыг асуухаар нийслэлийн ажлыг харлуулсан болдог юм уу? Энэ мэдэгдлийн цаана УИХ-ын гишүүн миний үгээ хэлж, асуулт асуух эрхийг мухарлан боогдуулах гэсэн хууль бус арчаагүй оролдлого бас нуугдаж байна. Үүний зэрэгцээ нийслэлийн ажлын талаар ямар нэг дутагдалтай зүйл хэн нэг нь ярих ёсгүй мэтээр үзэх ихэмсэг зан авир, өөрсдийгөө бөөцийлөн хамгаалах хүнд суртал, төрийн албан хаагчдад байж болшгүй санаархал чинь илэрч байна. УИХ-ын гишүүн Нийслэлийн төрийн албаны тоо асуухад хариуд нь мэдэгдэл хийдэг юм байж. Харин жирийн иргэдийн тухайд Нийслэлийн засаг захиргаа тэнгэр хол, газар хатуу гэдгийн үлгэр болж байгаа юм биш биз” хэмээн албан бичигтээ онцолжээ.
Үүнтэй холбоотойгоор Д.Дэмбэрэл гишүүн “Парламентын хэлэлцэж буй асуудалтай холбон далим гаргаж миний нэр дээр гаргасан мэдэгдэлдээ баримт үндэслэлгүй, баримжаагүй худал, олон түмнийг төөрөгдүүлсэн, ор үндэслэлгүй зүйл ярьсан хэмээн гүжир, гүтгэлэг явуулсандаа уучлал гуйх”-ыг нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлээс шаарджээ. Энэхүү шаардлага эс хангагдах аваас төсвийн мөнгө хөрөнгийн нөөцийг ашиглаж, төр, засгийн байгууллагын албаны мэдэгдлээр хувь хүнийг дарамтлан, албаны болон түүний нэр хүндийг зориуд санаатай зохион байгуулалттайгаар гутаасан тухайд хуулиар асуудал шийдэгдэх ёстойг мөн сануулсан байна.
URL: