Сэлбэ ширгээд нэлээд хэд хонож байна
Нийслэлийн төв дундуур урсдаг Сэлбэ гол ширгэж, хуурай сайр болоод нэлээд хэд хонож байна. Энэ гол Хэнтийн нурууны урд хэсгийн салбар уулсаас эх авч нийт 342.2 км кв газрыг хамардаг гэж википедиад бичжээ.
Сэлбийн сав газарт ургамлын аймгийн долоон зүйл мод сөөг, 40 овгийн 183 зүйл ургамалтай, зараа, туулай, хэрэм, үнэг хярс, саарал чоно, халиун буга гэх мэт амьтны төрөл зүйл нутагладаг гэж тэмдэглэсэн байна. Одоо сайр болчихсон Сэлбийг ийм байсан гэдэгт итгэхэд хэцүү боловч одоогоос 60 жилийн өмнө Арслантай гүүрэн дээрээс том тул загас барьдаг байсан тухай түүх байдаг.
Харамсалтай нь Улаанбаатарт хүн амын хэт төвлөрөл бий болсноос болж, иргэдийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан Сэлбэ гол ийнхүү олон жил урсахтай үгүйтэй байна. Энэ хавар чамлахааргүй урсацтай байсан Сэлбэ зуны сар гарснаас хойш бороо бага, гандуу байсан нь тасрах нэг шалтгаан болжээ. Мөн иргэдийн буруутай үйл ажиллагаа хамгийн их хор учруулж буй юм.
Сүхбаатар дүүргийн XI хорооллын гүүрнээс урагш Сэлбийг “сэрээх” төсөл хэрэгжүүлж нэлээд хэдэн тэрбумыг үрсэн ч мөнгөгүйгээс болоод таг зогсчихсон. Ийнхүү Сэлбэ голын амь олон жил тасалдаж байна.
Зууны мэдээ
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
шарга морьтын гүүрийг нураагаад шинэ гүүр барьж байгаа юм чинь голыг боосон байна даа