Хүнд биш, “цаасанд” найдъя
Монгол Улс 1992 онд Үндсэн хуулиа баталснаар эрх зүйт төртэй улс орон болох замд гарсан. Гэвч сүүлийн үед олон нийтийн дунд Ерөнхийлөгчийн засаглал, эсвэл нэг удирдагчтай даран гуй дэглэмийг хүсэмжлэх хандлага нэлээд ажиглагдах боллоо.
Энэ нь нэг талаасаа ард чиллын 20-иод жилийн түүхэнд 10 гаруй Засгийн газрын нүүр үзсэн, Засгийн газар солигдох бүрт төрийн албанд томоохон өөрчлөлт гардгаас бодлогын залгамж чанар алдагддаг, томоохон төсөл хөтөлбөрүүд алив нэг улс төрийн бүлэглэлийн ашиг сонирхлоос болон гацдаг.
Энэ байдал нь улс орны хөгжилд саад тотгор учруулж байгаа нь иргэдэд бодитой мэдрэгдэж, илүү тогтвортой засаглалыг хүсэж байгаатай холбоотой болов уу. Мөн нөгөө талд ардчилсан төрт ёсны уламжлал нимгэн, Чингис хаан, Богд хаан, социалист нийгмийн үеийн удирдагчид гэх мэтчилэн нэг удирдагчаас хамаарсан нийгэмд амьдарч дадсан сэтгэлгээтэй ч холбоотой биз.
Гэвч Ерөнхийлөгчийн засаг лал эсвэл хүчирхэг даран гуйлагчтай болоод л нөхцөл байдал өөрчлөгдөх үү? Мэдээж хэрэг дарангуй дэглэмийн доор богино хуга цаанд хөгжсөн Зүүн өмнөд Азийн улс орнууд, Путины ОХУ, Назарбаевын Казахстан зэрэг эерэг жишээнүүд бий. Гэхдээ эдүгээгийн Өмнөд Солонгосын суурийг Пак Чон Хи тавьж байх зуур 38 дугаар өргөргийн хойно Ким Ир Сен Хойд Солонгосыг бүтээж байсныг Ли Куан Ю Сингапурыг хөгжилд хөтөлж байх зуур Пол Пот Камбожид хүний цоо шинэ нийгэм байгуулахаар гурван сая нутаг нэгтнээ золигт гаргасныг мартаж болохгүй.
Өөрөөр хэлбэл ийм дэглэмүүдийн амжилт олох эсэх нь хэн, хаана засаглаж байгаагаас ихэвчлэн шалтгаалдаг. Тэгвэл бидэнд Ли Куан Ю шиг биш юм аа гэхэд мөнх биш учраас Путины эрин үе дуусахад Орост юу тохиолдох вэ? 1990-ээд оны эхэн үе шиг нийгэм, эдийн засгийн гүнзгий хямралд ахиад автахгүй гэх баталгаа байхгүй. Уго Чавезаас дараах Венесуэлийн жишээг ч бид харж байна.
Дараагийн Чингис тодрохыг хүлээх биш, хуулийн засаглалыг бататгах нь гол зорилго
Хүний нийгэм олон мянган жилийн түүхийнхээ явцад нэг хүнээс хараат тогтолцооны энэ мэт сул талуудыг олж харсан учраас хуулийн засаглал, эрх зүйт төрийг төгөлдөржүүлэхэд анхаарлаа хандуулсаар ирсэн хэрэг. Өөрөөр хэлбэл, сайн удирдагчийг олох, эсэх нь эргэлзээтэй. Удирдагчийн эринд ч хугацаа бий болохоор аль нэг хүнээс хараат биш тогтолцоог бүтээх нь илүү найдвартай. Ийм сайн тогтолцоог хууль, дүрэм, цаасан дээрх зохицуулалт л бий болгоно.
Хүн төгс биш. Бас мөнх биш. Харин цаасан дээр бичигдсэн хууль мөнхөд оршиж, улам бүр төгөлдөржих боломжтой. Тэгэхээр дараагийн Чингис тодрохыг хүлээх биш, хуулийн засаглалыг бататгах замаар эрүүл тогтвортой тогтолцоог бүтээх нь бидний гол зорилго байх ёстой.
Хууль бол хүмүүний харилцааг зохицуулах зорил готой стандартын багц. Тийм ч учраас суурин иргэншилд илүү төгөлдөрждөг. Өдөр тутмын амьдрал нь хууль ёсноос ангид өнгөрдөг нүүдэлчин Монголын хууль эрхзүйн тогтолцоонд өнгөрсөн зуун жилд маш их дэвшил гарсан. Гэвч хуулийг мөрдөх, мөрдүүлэх үйл явц өнөөдрийг хүртэл бэхжээгүй байна.
Жишээ нь, хамгийн энгийн түвшинд бид улаан гэрлээр боломж гарвал зам хөндлөн гарахаас хэзээ ч буцдаггүй. Тэгвэл энэ л тогтсон хэм хэмжээг зөрчихөөс буцахгүй сэтгэлгээ, цаашлаад төрийн албан хаагчид, эрхтэн дархтнууд өөрсдийгөө хуу лиас дээгүүр тавих, дур мэдэн шийдвэр гаргах байдалруу түлхдэг.
Хэдийгээр энгийн иргэд авилга, хээл хахуулийг зогсоох ёстой гэж итгэдэг ч төрийн үйлчилгээ авах тохиолдолд хамгийн түрүүнд танил талдаа хандаж, үйл явц ыг хөнгөвчлөхийг хүсдэг шүү дээ. Англи хэлэнд төрийн албан хаагчийг public servant, civil servant буюу иргэдэд үйлчлэгч гэж нэрлэдэг.
Аливаа харилцаа, үйлдэл бүрт тогтсон хэм хэмжээ, дүрэм журмыг гаргаж, түүнийгээ ягштал мөрдүүлж чадсан нийгэмд төрийн албан хаагч гэдэг дарга, шийдвэр гаргагч бус процессийг гүйцэлдүүлэгч, гүйцэтгэлийг хянагч болж хувирдаг учраас тэр. Харин Монголд төрийн албан хаагчид шийдвэр гаргагчид байгаа учраас авилга, хээл хахууль авах боломж бүрдэж буй хэрэг.
Жишээлбэл, Ноён уулыг ухах, эсэхийг улстөрчид ярилцаад шийдэх биш, өмнө нь гарсан хууль, дүрмийн дагуу шийднэ гэсэн үг. Аливаа асуудлыг хүн шийдвэл ашиг сонирхол нь нэвтрүүлэх тухай ихээхэн анхаарч байна. Хятадын хувьд мөн л бидэнтэй нэлээд төстэй асуудалтай тулгарч буй бололтой. Хятад хэлэнд “гуаньси” гэсэн ойлголт байдаг гэнэ. Энэ нь хүн хоорондын харилцааг заахаас гадна хаалттай хаалгыг нээж өгөх харилцааг ч заадаг аж.
Өөрөөр хэлбэл, манай танил тал, арын хаалга гэсэн үгтэй төстэй. Их сургуульд элсэх, ажил хөөцөлдөхөөс эхлээд чанартай бараа худалдан авах гээд хүссэнээ бүтээх бүхий л үйл явцад өргөн дэлгэр ашиглагддаг аж. Хуулийн засаглалыг хэрэгжүүлэхэд тулгарч буй хамгийн том саад нь Хятадын нийгмийн энэ уламжлал болж байгаа тухай дундад улсын шинжээчид онцолж байна.
Өнөөдөр мега хэмээгдэх төслүүдээс эхлээд наадмын бөхийн барилдааны зүүний магнайг хэн нь толгойлох вэ гэдгээ шийдэж чадахгүй бай гаа нь тухайн тохиол бүрт зориулсан хууль, дүрэм, журам байхгүй, эсвэл байгааг нь мөрдүүлж чадахгүй байгаатай л холбоотой. Иймд хэн нэгэн аврагч удирдагчийг хүсэхээсээ илүү хөгжилд хөтөлж, өдөр тутмын амьдралыг маань илүү сайхан болгох тогтолцоог бү тээх хууль, дүрэм, журмыг хууль тогтоогчдоос шаардах ёстой.
А.Амармэнд
URL: