С.Карригийн “30” дугаартай өмсгөл хамгийн их борлуулалттай байна
NBA-ийн 2014-2015 оны улиралд “Голден Стэйт Уорерз” баг аварга болсон. “Алтан мужийн дайчид” шигшээд Л.Жеймс тэргүүтэй “Клевлэнд Кавалейрс”-ийг 4:2-оор хожсон юм. Мөн финалын үнэ цэнэтэй тоглогчоор А.Игуодала нэрлэгдсэн билээ. Харин С.Карри өнгөрсөн улиралд “Бүх оддын тоглолт”-ын холын зайн шилдэлтийн аварга, тойргийн тоглолтын үнэ цэнэтэй тоглогч, аваргын бөгж зүүснээр өнөө цагийн хамгийн шилдэг сагсан бөмбөгч боллоо.
Үүний нэг илрэл нь С.Карригийн өмсгөлийн боруулалт нийт тоглогчдоос хамгийн их орлого болжээ. Өмнө нь алдарт Л.Жеймсийн “23” дугаартай өмсгөл хамгийн их боруулалттай байсан аж.
С.Карри 1988 оны гуравдугаар сарын 14-нд Охио мужийн Акрон хотод төржээ. 2009 оны драфтын эхний бүсийн долоо дахь сонголтоор “Голден Стэйт Уорерз” багт ирсэн. Түүнээс хойш “Алтан мужийн дайчид”-ын төлөө тоглохдоо 2014, 2015 оны бүх оддын тоглолтын гишүүн, 2014 оны бүх NBA-ийн хоёрдугаар багт нэрлэгдэж, энэ улирлын холын зайн шидэлтийн аварга, тойргийн тоглолтын үнэ цэнэтэй тоглогч, аваргын бөгж зүүсэн. Мөн 2011 оны бүх оддын тоглолтын ур чадварын тэмцээний аварга, 2015 оны улирлын холын зайн шидэлтийн аваргаар тодорсон.
URL: