МАН хариу мэдэгдэл гаргалаа
Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж Засгийн газартай хамтарч ажиллахаар МАН-тай байгуулсан гэрээний биелэлтийг яаралтай дүгнэж танилцуулахыг УИХ дахь АН-ын бүлэгт даалгасан. Үүний дагуу АН-ын бүлэг хуралдаж МАН-ыг Засагт хамтрахдаа хангалтгүй ажилласан хэмээн дүгнэж уг дүгнэлтээ намын Гүйцэтгэх зөвлөлдөө хүргүүлээд байгаа юм.
Үүний дараа УИХ дахь АН-ын бүлгээс МАН-ын бүлэгт мэдэгдэл хүргүүлж гэрээнд заасан хуулиудыг батлахад саад учруулахгүй байхыг анхааруулсан. Харин өчигдөр УИХ дахь МАН-ын бүлгээс уг мэдэгдэлд хариу өгчээ. Хариу мэдэгдэлд хоёр намын хооронд байгуулсан “Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээ”-ээр халхавчилж аливаа хууль гажуудуулсан үйлдэл хийхийг МАН-ын бүлэг дэмжихгүй гэдгээ мэдэгдсэн байна.
URL: