Алдартай “НАЙРУУЛАГЧ”-дын найруулсан “БӨХИЙН БАРИЛДААН” хэмээх жүжгийн хэсгээс…

Монгол орон даяараа баяр наадмын давалгаанд умбасан долдугаар сарын хорьдоор, Улаанбаатараас 1425 км зайтай орших Ховд аймгийг зо­ри­лоо. Хөдөөг зорих олон наа­дамчдын нэгэн адил би ч бас хувийн ажлаар явсан юм. Гэх­дээ сэтгүүлч хүний сониуч зан­гаар баруун хязгаа­рынхны ахуй амьдрал, ёс заншил,зан харь­цааг хүртэл анзаарч л байлаа.

Ховд хот д.т.дээш 1406 м өндөрт оршдог юм байна. Увс нуур, Ховд хотын зүүн талд 25 км-ын зайд оршдог аж. Долдугаар сарын сүүлийн халуун нар шарсан тэр өдрүүдийг Ховдод өнгөрүүллээ.

Зуны сүүлчээрх тарвасны ургац болон махан бүтээгдэ­хүү­­нээрээ Ховдчууд алдартай гэсэн. 1992 оноос хойш Ховд хотыг Жаргалант сум гэж нэр­лэх болсон юм байна. Энэ жил тус аймгийн 80 жилийн ой тохиож байгаа болохоор олон олон наадамчид Ховдыг зорин очиж байлаа.

Долдугаар сарын 28-ны өдөр Ховд аймаг байгуулагд­са­ны 80 жилийн ойд зориулсан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хүндэтгэлийн хуралдаанаар тус аймгийн баяр наадмын ажиллагаа албан ёсоор эхэлсэн юм.

Галдан бошигт хаан, Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөх ёслолын ажиллагаа, Ховд аймгийн цэргийн хүрээний жагсаал Ард Аюушийн тал­байд болж, олон зочид төлөө­лөгчид, ард иргэд оролцож, бүгд сэтгэл өндөр байлаа.

Маргааш нь буюу 29-нд Баяр наадмын нээлтийн ажил­ла­гаа эхэлж өөрсдийн хувц­саар гоёсон олон үндэстэн яст­ны мэндчилгээ, урлаг, спортын тоглолт, үзүүлбэрүүд наадам­чин олны мэлмийг баясгаж байсан юм. Улаанбаатар хотынхон шиг өндөр үнэтэй та­сал­бар авч цэнгэлдэх хүрээ­лэндээ орно гэх биш, хүссэн хэн ч бай, уужим цэлгэр цэнгэл­дэхдээ орж наадмаа тавтай үзэх аж.

Эхний өдөр бөхийн барил­дааны нэг хоёрын давааны ба­рил­даанууд болж, даага, хя­заа­лан,азарга, жороо морины уралдаан болж сур, шагайн харваа эхлэв. Түүхт ойгоороо Ховдчууд 512 бөх барилдуу­лахаар болсон тул эхний өдөр ийнхүү хоёрхон давааны ба­рил­даан болсон юм.

Улсын гарьд М.Баяржавх­лан, улсын харцага Д.Содном­дорж зэрэг энэ жилийн баяр наад­маар цолоо ахиулсан,  шударга бус цэцүүдээс болж цааш үзүүлэх амжилтаа энэ жил­дээ  алдсан, бяр хүчтэй бөхчүүд хүрэлцэн ирснийг хараад гал гарсан сайхан барил­даанууд гарах нь дээ хэмээн бодож байв.

Ховдоос төрсөн заануудын хоёр нь болох Ц.Мягмарсүрэн, Ч.Батзориг нар ч мэдээж наа­дам­­даа ирсэн байна. “Бөхийн ба­рил­дааны гурвын даваа мар­гааш буюу гучны өдөр есөн цагаас эхлэх  юм байна, ёстой яс сууж үзнээ” хэмээн аав, дүү хоёр маань оройжингоо ярив. Нээрээ ч маргааш нь өглөө эрт­лэн, “бөхийн барилдааныг гур­вын даваанаас үзнэ” хэмээн манай хоёр гараад өглөө.

Миний бие аав, дүү нарын хамтаар Ховд нутагт ирсэн шалтгаан гэвэл, энд суурьших болсон эмэгтэй дүүгийнхээ хуримд оролцох байлаа. Ба­руун монголын хуримыг  нү­дээр үзээд, бас түүхт ойнх нь наад­мыг сонирхож байгаа минь энэ л дээ. Зочломтгой найр­саг сайхан хүмүүс юм даа гэсэн бодол төрж байлаа.

“Ноёны бөх” унав

Энэ өдөр шүдлэн, их нас, соёолон морьдын уралдаан болсон юм. Морины уралдаан шударга сайхан боллоо. Тавын даваа эхлэхээс өмнө цэнгэл­дэх орлоо. Хэд хэдэн начин төрлөө. Харин зургаагийн даваанаас сонин юм боллоо.

Эхэлж ам авах ёстой М.Баяр­­жавх­лан гарьдын өмнө мөн ч олон хүн очиж , мөн ч удаан хугацаагаар ярив даа. Ховдын хоёр заанаас өгсүү­лээд олон хүн очиж зөвлөлдөв. Тэгж тэгж нэг юм бөхчүүд ам авлаа.

Зургаагийн даваа эхлэх гэж байтал бөхийн холбооных нь нэг нөхөр гарьд дээр давхиад л очив. Бас л баахан юм хэл­лээ. Дараа нь юу болсон гэвэл, ам авсан байсан гарьдыг да­хин ам авахуулахаар урьж байх юм. Гарьд ч очоод ам авах­даа Мягмарсүрэн зааныг ав­чээ. Намайг авч, унаж өг гэ­сэн нь тодорхой, харин юу амалсныг үзэгчид яаж мэдхэв. Бодвол түрүү бөхийн байнаас давж амлаа биз. Зохиол ёсоор гарьд унаж өглөө. Гарьдаас даваа гуйж давсан заан харин дараагийн “үзэгдэл”-дээ Соём­бо хэмээх аймгийн харцагат унаж өглөө. Жүжгийн гол дү­рээр тодроод байгаа энэ за­лууг түрүүлүүлэх сценари өрсөн нь илт болоодхов. За ингээд л дараагийн үзэгдлүүд үргэлжилсээр.

Найруулагчийн шийдэл ёсоор явсан жүжиг төгсгөлдөө буруудав аа. Нөгөө гол дүрийн “жүжигчин” унах ёсгүй газар унав. Үзүүр түрүүнд торох юмгүй хүрсэн түүнийг Увс аймгийн харъяат, аймгийн харцага О. Гантулга өвдөг шороодуулчихаад, өөрөө ихэд гайхан тугаа тойрохгүй зогсоод байсан нь “чи давж болохгүй шүү” хэмээсэн даалгавар аваад, түүнийгээ зөрчсөндөө бантсаных байв.

Нээрээ ч үүнийг батлах мэт бөхийн холбооных нь нөгөө нөхөр үсэрч гарч ирээд, давсан бөхийг баахан загнаад, дахиад барилдууах юм болов. Уг нь ямар ч но-гүй барилдаан болж өнгөрсөн юм. Ёстой нөгөө “ноёны бөхийг яагаад унагав” хэмээн кинон дээр гардаг шиг юм болов доо. Дахиад О. Гантулга давав. Соёмбо ч нэг их хичээсэнгүй, залуу хүн бо­лохоороо эрхбиш ичсэн байх. Харин Соёмбыг түрүү­лүү­лэх гээд өөрөөс нь илүү анхаараад бай­гаагийн учир нь их тодор­хой. Соёмбо бол УИХ-ын ги­шүүн Загджавын хүү.

Тал засагч, аялдан дагал­дагч нарын дэглэсэн энэ жүжиг харин ард түмэнд ердөө таа­лаг­даагүй. “Наад Увсын залуугаа тугийг нь тойруулаачээ” хэмээн цэнгэлдэхэд хуран цуг­ласан наадамчид нэгэн дуу­гаар хашгирч байсан. Ховдын ард түмэн шударга үнэнд  дур­тай,талцаж нутгарх­даггүй, ар­гагүй л олон ястны өл­гий нутаг юм даа гэж бодогд­сон. Ха­рин Монголчуудын бахар­хан хүндэлдэг бөхчүүд маань ард түмэндээ урьдчилан дэглэ­сэн жүжиг үзүүлж, ба­самжлан до­ромжилж байх эрхтэй гэж үү?

Одоо үүнд нь Их Хурлын ги­шүүд, улс төрчид хээв нэг оролцон, хэдэн зуун саяар нь мөнгө цацан, үр хүүхэддээ цол худалдан авч өгч байна. Заа­вал олон түмнийг халуун на­ранд шаран байж гайхуулж бай­гаа юм шиг зан гарган, цолоо авч өгч байхаар монгол бөхийн хэдэн цолоо дуудлага худалдаанд оруулаад мөнгө­тэйд нь өгчихөж баймаар юм.

Уран сайхан барилдаан үзнэ хэмээн өглөө эртлэн гарсан дүү маань “ жүжиг үзэх гэж шал дэмий өдөржин суу­лаа” хэмээн ууртай нь аргагүй үглэж суув. Олон олон наадам­чид ийм сэтгэгдэлтэй харьсан нь тодорхой. Уужуу тайван сэтгэлтэй Ховдчуудын нүдэн дээр  ийнхүү мөнгөөр бороо оруу­лан наадацгаалаа, хэсэг бүлэг хүмүүс. Жинхэнэ хүчээ уралдуулах биш, жүжиг болсон бөхийн барилдааныг эс тооц­вол Ховдын наадам сайхан боллоо.

Их Хурлын дарга Д.Дэмбэ­рэл тэргүүтэй кёкүшюзан Д. Батбаяр, С.Бямбацогт, Д.Загд­жав нарын төрийн түшээд уна­сан нутаг угаасан усандаа наа­дамлаж, бас ч үгүй бэлэг сэлт тараан, баяр хөөртэй явна лээ.

guum


URL:

Сэтгэгдэл бичих