УЛААНБААТАРЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХУРАЛ БОЛЖ БАЙНА

Улаанбаатарын эдийн засгийн хурал нь долоодугаар сарын 2-3-нд МУИС-ийн дэргэдэх Монгол-Япон төвд болж байна. Улаанбаатарын тодотголтой энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурал нь гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд өмнө нь 2010, 2013 онуудад болж байжээ. Уг олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Монголын Эдийн Засгийн Холбоо зохион байгуулж байгаа юм.
olloo_mn_1435830033_13m062v1bd4ntkmmua56viqedf
Энэ жилийн хурал нь залуу эдийн засагчдын чадавхийг нэмэгдүүлэх, ялангуяа эдийн засгийн боловсролыг дээшлүүлэхэд давхар анхаарал хандуулж байгаагаараа өмнөх жилүүдийнхээс онцлогтой. Энэхүү олон улсын xуралд дотоод, гадаадын их дээд сургуулиуд болон Монголбанк, Сангийн Яам зэрэг байгууллагуудын мэргэжлийн эдийн засагчид оролцож байна.


URL:

Сэтгэгдэл бичих