Ховд аймагт голууд үерлэж, иргэд усанд боогдож байна
Ховд аймагт голууд үерлэж, мал эрсэдсэн талаар цахим хуудсуудад мэдээлсэн. Энэ талаар тус аймгийн Засаг даргын орлогч Ч.Чинбатаас тодрууллаа.
Тэрбээр “Голуудын усны түвшин дээшилсэн. Тухайлбал, Буянт, Ховд, Булган, Цэнхэрийн голын усны түвшин их нэмэгдсэн байна. Одоогоор үерээс шалтгаалан Мөнххайрхан сумын иргэд голоо гаталж чадахгүй байна. Манай аймгийн Онцгой байдлынхан өдөр болгон ажиллаж байна. Өнөөдөр Буянт голын эргээр нутаглаж байгаа айлуудад үерээс болгоомжлох сэрэмжлүүлэг өгсөн. Үерт автаж хүн, мал эрсэдсэн тохиолдол гараагүй” гэв.
URL: