Хотын А зэрэглэлд байрлах хуучин эмнэлэгүүдийн барилга эрх мэдэлтнүүдийн хараанд өртөв

yonsei795952366201507020107Дахин хоёр эмнэлэг “баяртай” болов. Ийнхүү өгүүлэхийн учир Нийслэлийн Өмчийн харилцааны газар өчигдөр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ионсей найрамдал эмнэлгийн байрлаж байсан барилгуудыг хувьчилсан талаар мэдээлэв. Үнэхээр харамсалтай мэдээ.

 

Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй нийслэлчүүд өнөөдөр эмнэлгийн тусламж үйлчилгээг тэр бүр төгс хүртэж чадахгүй байгаа. Жил бүр л эмнэлгүүд өвчлөл нэмэгддэг улиралд өвчтөнүүдээ коридорт эмчилж, аргаа барахдаа эмч нарынхаа өрөөгөө хүртэл суллаж, өвчтөнүүддээ хэвтэх ор гаргаж өгдөг.

 

Харин зарим иргэд бүтэн сар эмнэлгийн үүд сахиад ч эмнэлэгт хэвтэж, эмчлүүлж чадахгүй өвчиндөө шаналдаг дүр зураг өнөөдрийн эрүүл мэндийн салбарын үнэн нүүр царай болсон.

 

Энэ нь мэдээж эмнэлгийн байрны хүрэлцээ тааруу байдгаас үүсдэг асуудал.

 

Хагас сая хүн амд тооцоологдож байгуулагдсан Улаанбаатар хот өнөөдөр үүнээс даруй хоёр дахин олуулаа болсон. Гэтэл шинээр баригдсан улсын эмнэлгийн тоо гарын таван хуруунд багтахаар хэмжээнд байгаа.

 

Гэтэл эрүүл мэндийн салбарын хэмжээнд харангын дохио дэлдээд байгаа эмнэлгийн барилгыг нэмэгдүүлэхийн оронд хотын төвийн А зэрэглэлд байрлах хуучин эмнэлгийн зориулалтаар барьж байгуулагдсан барилга байгууламжийг хувьчилж, үгүй болгоод дууслаа.

 

“Ионсей” найрамдал эмнэлгийн байрлаж байсан барилга нь Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Клиникийн нэгдүгээр амаржих газрын баруун хойно байрладаг. Уг барилга нь 1938 онд эмнэлгийн зориулалтаар баригдсан 1120 м2 талбайтай 2 давхар барилга юм. Харин барилгын эзэмшил газрын хэмжээ нь 1920 м2  аж.

 

Бетон суурьтай, тоосгон ханатай, модон шувуун нуруу бүхий төмөр дээвэртэй энэхүү барилгыг, газрын хамт таван тэрбум гаруй төгрөгөөс дуудаж, найман тэрбум төгрөгөөр худалдаалжээ.

 

“Дүүргүүдийн эмнэлэг, төрөх, гээд л ер нь эмнэлгүүдийн тоог нэмэгдүүлж өгөөч” хэмээн царайчлах ард түмний амь нас, эрүүл мэндийг эрх мэдэлтэнгүүд уландаа гишгэж ийнхүү барилга байшингуудыг нь өмч хувьчлал нэрийдлээр зарж үгүй болгож дууслаа.

 

“Эмнэлэг, сургууль барина гэхээр газар байхгүй” хэмээн олны амыг тагладаг нөхдүүд өнөөдөр хотын А зэрэглэлд байрлах эмнэлгүүдийг ийнхүү хувьчилж байгаа нь үнэхээр харамсалтай.

 

Өнөөдөр найман тэрбум төгрөгөөр энэхүү барилгыг газрын хамт худалдахын оронд томоохон хэмжээний гуравдугаар шатлалын эмнэлэг байгуулсан бол ард түмэн алга ташин баяр хүргэх байсан нь мэдээж.

 

Гэтэл эрх мэдэлтэнгүүд юуны учир, хэний төлөө ийнхүү нийслэлийнхээ өмчийг хувьчилж, үрэн харан хийж байгаа нь ямар нэгэн эрх ашгийн зөрчилтэй байхыг ч үгүйсгэхгүй юм.

 

Хотын төвд нүдний гэм болсон газар өнөөх хуучин эмнэлгүүдийн барилгын дор байгааг тэд хэдийн овжноор харж, хувьчилж эхлэсэн явдал юм. Ийнхүү өгүүлэхийн учир зөвхөн өнөөдөр хувьчлаад байгаа  Ионсей найрамдал эмнэлгийн байрлаж байсан барилгуудыг хувьчилсанаас үүдсэн хэрэг бус.

 

Харин өмнө нь сүрьеэгийн диспансер, ясны сүрьеэ, уушгины  сүрьеэгийн эмнэлэг, сэтгэц мэдрэлийн больница, Анагаахын дунд сургуулийн барилгыг мөн л хувьчилсан. Эдгээр хуучин барилгууд хоол нэхэж, нийслэлийн төвсөөс “шимэгчлээгүй”. Гэтэл тэдгээрийг хувьчилсан.

 

Үүнийх нь үр дүнг өнөөдөр өвчтөнгүүд нь багтахгүй, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авч чадахгүй байгаа эрүүл мэндийн салбарын ачаалал хэд дахин нэмэгдэхээр боллоо. Харин байдал энэ чигээрээ үргэлжилвэл улсын хуучин эмнэлгийн хэдэн байр “байртай” болохыг хэн ч таах аргагүй юм.

 

Ямартай ч сая гаруй хүн амтай нийслэлд хэдэн улсын эмнэлэг шаардлагатай, тэдгээрийг хаана барьж сүндэрлүүлэх талаар холбогдох албан тушаалтан, эрх мэдэлгүүд нь эрх биш нэгийг бодох хэрэгтэй байгааг энд дахин дуулгая.

Эх сурвалж: www.24tsag.mn


URL:

Нэр: Зочин Огноо: 2 July 2015

pi

Нэр: Зочин Огноо: 2 July 2015

po

Нэр: Зочин Огноо: 2 July 2015

poksadfasdkfjasldkfj

Нэр: Зочин Огноо: 2 July 2015

paragvaaa

Нэр: Зочин Огноо: 2 July 2015

hihihihihihihihihi

Нэр: Зочин Огноо: 2 July 2015

aaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa

Сэтгэгдэл бичих