Н.Номтойбаяр баярхжээ
МАН-ын бага хурлын гишүүн, НАМЗХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, Н.Номтойбаяр хөдөө, орон нутгийн иргэдэд мөнгө тарааж баярхсан байна. Учир нь тэрбээр “Хөрөнгө мөнгөний сан хөмрөг дэндүү зузаараад, хэрэгцээгээ хэт хангахаар авах зүйл олдохгүй байна хэмээн хэдэн зуун саяар тараасан” гэнэ. Түүнчлэн “МАК”-ын залуу өв залгамжлагч Н.Номтойбаяр хөрөнгөтэй нэгэн болохоо ийнхүү баталж, ирэх сонгуулийн гарцаа эртнээс хайж байгаа гэнэ лээ. Харин нутгийн зарим иргэд түүний энэхүү баярхуу зан авирыг хараад “Баян айлын тэнэг хүү лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү маньд хамаагүй. Өгсөн мөнгийг нь аваад л байя” гэсэн байна. Юутай ч Н.Номтойбаяр залуухан улстөрч болж, саарал ордонд туслахын тулд их л хичээж яваа сурагтай.
Б.ЯРУУ
URL: