“Ажилтай орлоготой – Сонгинохайрханчууд” нээлттэй хаалганы өдөрлөг боллоо

SONY DSCӨнөөдөр Соёмбо кинотеатрын гадна талбайд “Ажилтай орлоготой – Сонгинохайрханчууд” нээлттэй хаалганы өдөрлөг боллоо..

Тус өдөрлөгийн зорилго нь хуулийн хүрээнд хөдөлмөрийн хэлтсийн үйл ажиллагааг сурталчлах, дүүргийнхээ ажилгүй ажил идэвхитэй хайж буй иргэдийн хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэх, төрийн зүгээс хөдөлмөрийн салбарт хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийг илүү их сурталчилан таниулах улмаар ажил олгогч, аж ахуй нэгж байгууллагуудад хэрэгцээ шаардлагад нь нийцсэн ажиллах иргэн олоход нь туслах зэрэг юм. Өдөрлөгийн үйл ажиллагаанд Хөдөлмөрийн яам, Хөдөлмөр эрхлэлт, судалгаа мэдээллийн үндэсний төв, Нийслэлийн хөлөмөрийн газар, Нийслэлийн ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, СХД-ийн бүх хороод бусад ажил олгогч байгууллагууд хамтран оролцсон юм.

Өдөрлөгт оролцож буй иргэдийг хэрэгцээ шаардлагын дагуу ажилд зуучлах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийг танилцуулах, Хөдөлмөрийн харилцаа ХАБЭА-н чиглэлээр иргэн аж ахуй нэгж байгууллагуудад мэдээлэл өгөх, Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөх үйлчилгээг ганцаарчилсан болон бүлгийн хэлбэрээр өгөх, Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээлийн үзэсгэлэн худалдааг нэгдсэн журмаар зохион байгуулж, мэргэжлийн ур чадвар олгох сургалтанд хамрагдах хүсэлтэй иргэдийг хэрэгцээ шаардлагын дагуу бүртгэж үйлчилж байна.

Сонгинохайрхан дүүргийн хөдөлмөрийн хэлтэс Ажилтай орлоготой – Монгол хүн нээлттэй хаалганы өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа

  “Ажилтай орлоготой - Сонгинохайрханчууд” нээлттэй хаалганы өдөрлөг боллоо

Энэхүү нээлттэй хаалганы өдөрлөгийн талаар Сонгинохайрхан дүүргийн тамгийн газрын дарга С.Мөнхчулуунаас цөөн хором ярилцсан юм.

- ”Ажилтай орлоготой – Сонгинохайрханчууд” нээлттэй хаалганы өдөрлөгийн гол зорилгын талаар тодруулаач?

-Манай хөдөлмөрийн хэлтэс 2013 онд Сонгинохайрхан дүүрэгт байгууллагдаад үйл ажиллагаагаа явуулж байгаа. Энэ хугацаанд давхардсан тоогоор 8500 орчим ажлын байрыг олгосон байна. Зөвхөн ажил олгохоос гадна хөдөлмөр эрхлэлтийн сургалт сименарыг зохион байгуулж жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл тусламжид дүүргийнхээ иргэдийг хамруулах ажлыг зохион байгуулж байна.

Харин өнөөдөр бол 2015 оны эхний хагас жилд хийсэн ажлынхаа тайланг манай хөдөлмөрийн хэлтэс тавьж байна. Энэ үйл ажиллагаанд хороодууд иргэдээ идэвхи санаачлагатай оролцуулж ажлын байранд зуучлах зэргээр ажиллаж байгаа бөгөөд мөн ажил олгогч байгууллагууд болох Ганхийц, Сүү, Тесо зэрэг олон хувийн хэвшлүүд оролцож байна.

Түүнчлэн жижиг дунд үйлдвэрлэгчид өөрсдийн хийсэн бүтээгдэхүүнээсээ танилцуулж байгаагаараа онцлог юм.

Мөн Хөдөлмөрийн яамнаас зохион байгуулж байгаа СОлонгос улс руу хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүч гаргах ажлыг энэ сарын 7-9-ний хооронд зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна.

-Танай дүүргийн хэмжээнд идэвхитэй ажил хайж байгаа иргэдийн судалгаа байдаг уу?

-Манай дүүрэг 300 мянган хүн амтай Монгол улсын хүн амын аравны нэг нь манай дүүрэгт амьдардаг. Тиймээс тэр болгоныг ажлын байраар хангах боломжгүй, тиймээс Хөдөлмөрийн хэлтэст хандаж ирсэн иргэн бүрийг аль болохоор ажилтай болгохыг зорьж ажилладаг. Бид ажил идэвхитэй хайж байгаа иргэдээ хороогоор нь дамжуулаад нийгмийн тустай хөдөлмөр эрхлэхдээ ажиллах хүч болгон ашиглаж тодорхой хөлсийг нь өгч ажиллаж байна.

-Танай дүүрэг бусад дүүргээс илүү хүн амтай танай байгууллагад ачаалал хэр их байдаг вэ?

-СХД-ын Засаг даргын тамгын газар бусад дүүрэгтэй яг адилхан бүтэц бүрэлдэхүүнтэй ажилладаг. Үндсэн хуулийн болон засаг захиргааны нэгжийн хуулин дээр сум-дүүрэг, аймаг-нийслэл гэж харьцуулаад байна. Гэтэл манайх 300 мянган хүнд үйлчилдэг. Харин аймгийн нэгэн суманд 3000 иргэн байлаа гэхэд яг адилхан бүтцээр үйлчилдэг болохоор манайд иргэдийн бухимдал, албан хаагчийн хүнд суртал хэмээн яриад байдаг.

Жишээ нь манай нэг хороо л гэхэд 17 мянган хүн амтай байхад Говьсүмбэр аймаг 15 мянган хүн амтай тэгэхээр өдөрт харьцах 200-300 хүнтэй ажиллах ачаалал, бухимдал ямар байх нь тодорхой. Харин иргэд хурдан шийдвэрлүүлэхийг хүсдэг бөгөөд олон хүнд үйлчилж байгаа учраас дараалал үүссэнээс болж хүнд суртал гэгддэг.

Манай газрын алба л гэхэд хориод хүнтэй ажилладаг бөгөөд 120 мянга гаруй га талбайтай. Мөн манай дүүрэг Нийслэлээс ганцаараа татаас болгож 2 тэрбум төгрөг авч амьдардаг дүүрэг. Энэ нь ажилчдын цалин болоод гардаг , бүтээн байгуулалтад орох боломж байдаггүй. Уг нь төсөв дээр бол Монгол улсын 1/10 нь амьдарч байгаа дүүрэгт Монгол улсын төсвийн 1/10-ийг нь төсөвлөчихөж арай өөр болно. Яагаад манайх Нийслэлээс татаастай байгаад байна гэхээр манай дүүргийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаагаа явуулж байгаа томоохон компаниудын /Ган хийц, Тесо, Сүү/ татварыг Улсын төсөв рүү орчихдог, газар төлөвлөлтийн татаас нь Нийслэл рүүгээ орчихдог. Харин манайд орлого нь тодорхойлох боломжгүй иргэдийн татвар, бууны татвар, нохойны татвар гэж орж ирдэг. Энэ бол ямархуу татвар орж ирэх нь тодорхой. Дээрээс нь хувь эзэмшигчийн татвар, хувь хүний орлогын албан татвар орж ирдэг. Гэтэл манай дүүрэг захын дүүрэг болохоор тэр бүр их орлоготой иргэд байдаггүй. Харин хотын төвийн дүүргүүдэд бол нэг УИХ-ын гишүүн, бизнесмэний татвар нь тэрбум төгрөг болоод л төсөв нь босоод ирдэг. Ийм нэг шудрага биш зарчим манай нийгэмд байгаадт байгаа.

-Компаниудад ажилчид зуучилж хамтран ажилладаг гэлээ. Энэ нь танай байгууллага тухайн ажилчин болон ажил олгогчидтой гурвалсан гэрээ байгуулж ажилладаг уу?

-Энэ нь томоохон албан байгууллага, үйлдвэрүүд ажилчин авахдаа тодорхой шалгуурыг тавидаг. Үүний дагуу л иргэдтэйгээ холбож өгдөг. Жижиг аж ахуйн нэгжүүд болон түр зуурын цагийн ажил хийлгэдэг газруудтай хөдөлмөрийн хэлтэс гурвалсан гэрээтэй ажиллаад тэдэнд хөдөлмөрийн хэлтсээрээ дамжуулж улсаас цалинг нь гаргуулж өгч ажилладаг.

 “Ажилтай орлоготой - Сонгинохайрханчууд” нээлттэй хаалганы өдөрлөг боллоо

Жижиг дунд үйлдвэрлэгч ноос ноолууран бүтээгдэхүүн хийж амжиргаагаа авч яваа иргэн Т.Маралтай ярилцлаа.

-Танайх үйл ажиллагаагаа эхлээд хэдэн жил болж байна

-2013 онд Хөдөлмөрийн хэлтсийн сургалтаар ноос ноолууран бүтээгдэхүүн хийж сураад анх ажлын гараагаа эхэлсэн. Харин 2015 онд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санд төслөө бичиж өгөөд 1500000 төгрөгний буцалтгүй тусламж авч өөрийн үйлдвэрлэлтэндээ хөрөнгө оруулсан.

-Ноос, ноолууран бүтээгдэхүүны зах зээл хэр сайн байна.

-Зах зээл байдаг. Өвөлдөө борлуулалт сайн байдаг. “тоохуу” оймс маш их гүйлгээтэй. Гадна ажилтай иргэд маш ихээр авдаг юм. Харин зуны цагаар үйлдвэрлэлээ гэрээрээ хийж ноос ноолуураа худалдан авч бэлтгэлээ базаадаг.

-Тэгэхээр улирлын чанартай ажил гэж ойлгож болох юм байна?

Тийм ээ зундаа бэлтгэлээ базааж бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд өвөлдөө борлуулна л гэсэн үг

- Гүйлгээ сайтай өдрөө таний орлого өдөртөө ямаршуухан байдаг вэ?

-30,000-200,000 төгрөгний орлоготой. Тэгэд л хүний хэрэглээ хойно нүүрс түлээ, хоол унд, бүтээгдэхүүнийхээ бэлтгэлийг хангаад л болгодог.

-Гадагшаа ямар нэгэн зах зээл байгаа юу.

-Одоохондоо тэрэндээ холбогдож амжаагүй байна.

-Цаашид үйлдэвэрлээ өргөжүүлье гэсэн бодол байна байгаа биз.

-Байгаа нилээдгүй том мөрөөдөлтэй байгаа шүү. Хүмүүсийг сургаж хамтарч ажиллая гэсэн бодолтой байгаа.

Ажил олгогч Таван бүгд группын харьяа “KFC sogood” -ын хүний нөөцийн сонгон шалгаруулалтын ажилтан Б.Солонго

-Танайх энэхүү нээлтэй өдөрлөгт ямар ажлын байртайгаар оролцож байна

-Манай “KFC sogood” СХД-ын хөдөлмөрийн хэлтэстэй хамтран ажилладаг бөгөөд энэ удаад сүлжээ рестароноо СХД-т нээх гэж байгаатай холбогдуулан рестароны ажилчин сонгон шалгаруулж авна.

-Сонгон шалгаруулалтад ямар ямар шаардлага тавигдаж байгаа вэ? Насны зааг байгаа юу

-Мэдээж насны хувьд 18-аас дээш насны 35 нас залуусыг авна. Энэ нь сүлжээ рестарон учраас цэвэр орчинг чухалчилна. Харин 35-аас дээш насныхныг үйлчилгээний хэсэгт авч болно.

-Танай байгууллагад зуны амралтаараа оюутан ажиллаж болох болов уу.

-Манайх 3 сарын дагалдан, сургаж авдаг болохоор боломжгүй. Харин манай байгууллагат 3,4 дүгээр курсын оюутнууд цагаа зохицуулаад ажилладаг.

-Орохыг хүссэн хүн хаана очиж анкет бөглөх үү

-Манайх Хан-Уул дүүрэгт байдаг Таван богд группын төв байрандаа бүртгэж байгаа. Хэрвээ ажиллахыг хүссэн хүн очоод рессефшинээс нь анкет авч бөглөж болно.

 “Ажилтай орлоготой - Сонгинохайрханчууд” нээлттэй хаалганы өдөрлөг боллоо
“Ажилтай орлоготой - Сонгинохайрханчууд” нээлттэй хаалганы өдөрлөг боллоо
“Ажилтай орлоготой - Сонгинохайрханчууд” нээлттэй хаалганы өдөрлөг боллоо
“Ажилтай орлоготой - Сонгинохайрханчууд” нээлттэй хаалганы өдөрлөг боллоо
“Ажилтай орлоготой - Сонгинохайрханчууд” нээлттэй хаалганы өдөрлөг боллоо
“Ажилтай орлоготой - Сонгинохайрханчууд” нээлттэй хаалганы өдөрлөг боллоо
“Ажилтай орлоготой - Сонгинохайрханчууд” нээлттэй хаалганы өдөрлөг боллоо
“Ажилтай орлоготой - Сонгинохайрханчууд” нээлттэй хаалганы өдөрлөг боллоо

 

 

 

 


URL:

Сэтгэгдэл бичих