Сакура цагаан будааны талаар мэдэгдэл

Teso BizHub - KM_284e-20150701111657“Агь” ХХК нь 2010 онд үүсгэн байгуулагдсан нагаасаа хойш гадаад улс орнуудаас дээд зэрэглэлийн чанартай бараа, бүтээгдэхүүн импортлон оруулж ирж Монголынхоо хэрэглэгчдэд тогтмол хүргэсээр ирсэн зах зээлд өөрийн гэсэн тодорхой байр суурийг эзэлж чадсан компани юм.

Бидний хувьд үйлдвэрлэлээ жилээс жилд өргөжүүлэх явцдаа дотоодын төдийгүй, олон улсын чанар стандартын шаардлагуудыг нэн тэргүүнд тавьж хангаж ажилласны дагуу хэрэглэгчиддээ найдвартай баталгаатай бүтээгдэхүүнүүдийг хүргэх эрхэм зорилгоо биелүүлсээр ирсэн билээ.

Тухайлбал бүтээгдэхүүнээ бид өөрийн дотоодын итгэмжлэгдсэн төв лабораторид төдийгүй МХЕГ-ын Хүнсний Аюулгүй Байдлын Үндэсний Лавлагаа Лабораторид тогтмол хугацаатайгаар дээжээ шинжлүүлж хатуу хяналтан дор үйлдвэрлэлд нэвтрүүлдэг бөгөөд бэлэн болсон бүтээгдэхүүн бүрийг мөн адил шинжилж үзсэний үндсэн дээр зах зээлд нийлүүлдэг. Мөн тү^үнчлэн олон улсын чанар стандартын дагуу 180 9001:2010 стандартыг нэвтрүүлж МХГ улсын банцаагчийн дүгнэлт, Чанарын сертификат, Импортын гэрчилгээ, Гаалийн хэлээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, Улсын Мэргэжлийн Хяналтын Газрын “Амьтан, Ургамал, Бүтээгдэхүүний Импортын мэдэгдэл” зэрэг шаардлагатай баримт бичгүүдийг бүрдүүлж, улмаар оюуны өмчөөр баталгаажуулсан брэнд бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж хэрэглэгчиддээ хүргэдэг.

2015 оны 06 сарын 06-ны өдөр нэгэн иргэний олон нийтийн сүлжээнд мэдээллэсэн ташаа мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нягталж шалгаж үзэлгүйгээр нийтэд зарласныг компаний нэр хүндэд санаатайгаар халдаж буй хэмээн үзэж хууль хяналтын байгууллагуудад гомдол гарган шийдвэрлүүлэхээр болоод байна.

Бидний зүгээс өөрсдийн үйлдвэрлэлдээ итгэл дүүрэн байгаагаа илэрхийлэхийн сацуу манай хамт олны итгэл сэтгэлээ зориулан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн бүр чанартай баталгаат бүтээгдэхүүнүүд гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.


URL:

Сэтгэгдэл бичих