Б.Чойжилсүрэн: Бүтэц, орон тоог үндэслэлгүй нэмсэн дарга нарт хариуцлага тооцъё

DSC_0050   УИХ дахь МАН-ын бүлгээс долоо хоног бүр зохион байгуулдаг “Морин цаг”-т УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн оролцож, нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байгаа 2014 оны төсвийн гүйцэтгэлийн талаар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн онд эдийн засгийн өсөлтийг 14.8 хувьд хүрэхээр төлөвлөж байсан боловч 7.8 хувьтай гарсан. Улсын нэгдсэн төсвийн татварын орлого нэг их наяд төгрөгөөр тасарсан, хоёр удаа төсөвт тодотгол хийсэн, 879.9 тэрбум төгрөгийн төсвийн алдагдалтай гарсан дүнтэйгээр 2014 оныг үдсэн болохыг тэрээр онцлов.

2011 онд төсвийн зээлийн үйлчилгээний төлбөрт 37.2 тэрбум төгрөг төлж байсан бол 2014 онд 500.3 тэрбум төгрөг болж 13.5 дахин нэмэгдсэн. 2015 оны төсөвт тусгаснаар зээлийн үйлчилгээний төлбөрт 700.7 тэрбум төгрөг төлнө. Өөрөөр хэлбэл, Монгол Улс нэгдсэн төсвийн орлогынхоо 10 хувийг зээлийн хүүнд зарцуулдаг нөхцөл байдал сүүлийн гурван жилд үүссэн. Энэ нь 300 гаруй сургууль, цэцэрлэг барих хэмжээний татвар төлөгчдийн хөрөнгийг зөвхөн зээлийн хүүнд зориулсан гэсэн үг. Ингэснээр Монгол Улс зээлийн эдийн засагтай боллоо гэж Б.Чойжилсүрэн гишүүн хэллээ.

2014 онд татварын орлого бүх төрөл дээр тасарсан. Тухайлбал, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 160.8 тэрбум, нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийн орлого 166.7 тэрбум, дотоодын бараа, үйлчилгээний НӨАТ-ын орлого 245.6 тэрбум, онцгой албан татвар 143.3 тэрбум төгрөгөөр тус бүр тасарчээ. Харин ганцхан хүү торгуулийн орлого 101.7 тэрбум төгрөгөөр давж биелсэн байна. Өнгөрсөн онд төсвийн 17 ерөнхийлөн захирагч гадаад, дотоод томилолтын зардлаа дөрвөн саяас 1.01 тэрбум төгрөгөөр хэтрүүлсэн. 2012 онд 121600 төрийн албан хаагч байсан бол 2014 онд 181700 болж нэмэгдсэн. Улаанбаатар хотын ажиллагсдын тоо төлөвлөгөөгөөр 5803 байх ёстой атал 415 хувь буюу 24102 болгон нэмэгдүүлж, төрийн бүтцийг улам данхайлгасныг онцлов.

Иймд УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар 2014 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж байгаатай холбогдуулан бүтэц, орон тоогоо үндэслэлгүй нэмэгдүүлсэн, санхүүгийн хяналтыг сулруулж, өр авлагыг өсгөсөн дарга нарт хариуцлага тооцох, төсвийн ажил үйлчилгээ гүйцэтгээд мөнгөө авч чадаагүй аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийг яаралтай шийдэх саналыг УИХ-аас гарах тогтоолын төсөлд тусгах санал дэвшүүллээ.

 

Б.Чойжилсүрэн: Бүтэц, орон тоог үндэслэлгүй нэмсэн дарга нарт хариуцлага тооцъё
Б.Чойжилсүрэн: Бүтэц, орон тоог үндэслэлгүй нэмсэн дарга нарт хариуцлага тооцъё
Б.Чойжилсүрэн: Бүтэц, орон тоог үндэслэлгүй нэмсэн дарга нарт хариуцлага тооцъё
Б.Чойжилсүрэн: Бүтэц, орон тоог үндэслэлгүй нэмсэн дарга нарт хариуцлага тооцъё
Б.Чойжилсүрэн: Бүтэц, орон тоог үндэслэлгүй нэмсэн дарга нарт хариуцлага тооцъё
Б.Чойжилсүрэн: Бүтэц, орон тоог үндэслэлгүй нэмсэн дарга нарт хариуцлага тооцъё
Б.Чойжилсүрэн: Бүтэц, орон тоог үндэслэлгүй нэмсэн дарга нарт хариуцлага тооцъё
Б.Чойжилсүрэн: Бүтэц, орон тоог үндэслэлгүй нэмсэн дарга нарт хариуцлага тооцъё
Б.Чойжилсүрэн: Бүтэц, орон тоог үндэслэлгүй нэмсэн дарга нарт хариуцлага тооцъё


URL:

Сэтгэгдэл бичих