МЗХ долдугаар сарын турш өв соёлоо сурталчилна
Монголын Залуучуудын Холбоо 2015 оныг залуусаа “Бүтээе” уриан дор хариуцлагатай, хошуучлагч, залуу хүн бүр баян болохыг төлөө зорилтыг дэвшүүлэн сар бүрийг өөрийн нэршилтэй болгож үйл ажиллагаагаа чиглүүлэн зохион байгуулж байгаа бөгөөд 7 дугаар сарыг “Өв соёл”-ын сар болгон зарлалаа. Ийнхүү Өв соёлын сар болгон зарлаж буй нь Монголын залуучууд Монгол үндэснийхээ биет болон биет бус өв соёлыг танин мэдэж, бахархан хөгжүүлэх хандлагаа төлөвшүүлэх, байгалийн түүхэн дурсгалт, дархан цаазат газар нутгаар аялах, байгаль орчинтойгоо зөв харьцаж, хайрлан хамгаалахад зорилготой аж.
Уг сарын хүрээнд Үндэсний их баяр наадмаар Хүй долоо худагт “Залуусын наадам”-ыг зохион байгуулж Монгол ёс заншилаа дээдлэх, бахархах сэтгэлээг залуучуудад түгээх юм байна. Түүнчлэн 1994 оноос эхлэн хэрэгжиж буй Улсын баяр наадмын бөхийн барилдаанд 5 давж, “Начин” цол хүртсэн хамгийн залуу начинд “Хурдан удмын даага гардуулах ёслол”, “Евро-Азийн нутгаар морьтон Монгол залуус” морин аялал, Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх орон нутгийн залуучуудын холбоод болон нийслэлийн дүүрэг, тусгай салбар холбоодууд нутаг нутгийн онцлогоороо “Залуусын наадам” зохион байгуулах зэрэг олон үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ.
URL: