Ханилж яваад нєхрєє муулах зан АН-аас л гардаг

Сонгуулийн хуулийг намрын чуулганаар хэлэлцэх vv. Ийм асуулт хариулт нэхэж байна. Асуух болсон шалтгаан нь намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад сонгуулийн тухай хуулийг  оруулаагvйд байгаа юм. УИХ-ын зарим гишvvн хэвлэлд ярилцлага єгєхдєє “Хэлэлцэхэд ядах зvйлгvй” гэсэн хариулт єгч байна. Гэхдээ сонгуулийн хуулиар далимдуулан сонгууль угтсан пиар, улстєрийн ашиг хонжоо хайсан тоглолт явагдаж байгаа нь илэрхий байгаа юм. Ялангуяа ийм хандлага АН-ынхнаас илэрхий цухалзах болов. Яг л “Сонгуулийн хуулиар улстєр хийж, болж єгвєл Ардын намынхныг гоочлоод байгаарай” гэсэн команд авсан юм шиг. Тухайлбал, ойрмогхон УИХ-ын гишvvн Л.Гvндалай “Монгол Ардын Намынхан сонгуулийн хуулийг шинэчлэхээс ухарч, бид аргагvйн эрхэнд завсарлага авсан” хэмээн ярьжээ. Иргэний хєдєлгєєнєє нам болгож, УИХ-ын гишvvн болох гээд чадаагvй О.Магнай мєн л “Монгол Ардын Нам сонгуулийн хууль, тогтолцоог шинэчлэхээс ухарч буцаад байна, ажил урагшлуулахгvй юм” хэмээсэн байна. Энэчлэн дан ганц єєрийгєє ємгєєлж, єрєєл бусдыг гоочилсон, vгс чулуудсан нь Л.Гvндалай, О.Магнай нар биш л дээ.

Ингэхэд ер нь АН-ынхан сонгуулийн хуулийг шинэчлэн батлахад ямар vvрэг, хувь нэмэр оруулсан хvмvvс болоод ийн цэцэрхэж байгаа билээ гэсэн асуулт эрхгvй гарна. Тус нам анхны буюу пропорциональ давамгайлсан тогтолцоогоор сонгууль явуулах байр сууриасаа ухарч, 38:38 харьцаа бvхий холимог тогтолцоогоор сонгуульдах санал дэвшvvлсээр хаврын чуулганыг завсарлуулсан. Сонгуулийн шинэчлэл, улс орны эрх ашиг гэхчилэн бурж, бурчихаад, УИХ-ын vйл ажиллагааг баахан гацаачихаад дараа нь байр сууриасаа ухарсан нь vнэхээр хачирхам. Магадгvй пропорциональ давамгайлуулах нь АН-д ашиггvй гэж гэнэт олж харсан байх. Гэтэл нєгєє “Єєрийн толгой дээрх тэмээг харахгvй байж, бусдын толгой дээрх євсийг харна” гэгчээр Ардын намд хамаг бурууг чихэж, олны тархийг угааж орхиод єєрсдєє харин сонгуулийн шинэчлэлээс ухрах араандаа оржээ гэмээр хар сэжиг тєрєєд байх болов. Пропорциональ давамгайлсан тогтолцооноос нэг л єдєр ухарсан АН-ынхны хувьд магадгvй энэ хууль шинэчлэгдэлгvй хэвээр vлдээсэй гэсэн бодол нэвт ханхлах болоод удаж байна. Гэхдээ мэдээж энэ бодлоо ил гаргахгvй, яаж ийгээд зvгээр л саад тээг тавьсаар хууль батлах хугацааг єнгєрvvлэх явдал чухал. Нэгэнт сонгуулийн хууль батлах хугацаа єнгєрчихвєл хуучнаар буюу одоогийн vйлчилж буй хуулиар сонгууль явуулахаас аргагvй болно. Чухамдаа ийм л тактик баримтлаад, улиг болсон зангаа тавихгvй бусдыг буруутгаж єєрсдийгєє ємгєєлєх аянд мордов уу гэлтэй дуу дуугаа авалцан орилолдож байх шиг санагдана.

Монгол Ардын Нам уг нь сонгуулийн хуулийг шинэчилье, холимог тогтолцоогоор явуулъя гэсэн санаачлага гаргасан. АН-тай ярилцсан, хэлэлцсэн, зєвшилцсєн, тохиролцсон. Тэгэхдээ Vндсэн хуулиа зєрчихгvй байх аргыг эрэлхийлж, мажоритар давамгайлсан тогтолцоогоор сонгуулиа явуулахаар анхнаасаа хатуу байр суурьт зогссон. Нэгэнт намууд тохиролцож чадахгvй нь тодорхой болонгуут ард тvмнээсээ асуух хувилбарыг дэвшvvлсэн билээ. АН ч “за, зvй” л болсон юм даг. Гэтэл Ерєнхийлєгч Ц.Элбэгдорж дуудаж аваачаад зад загнаж, улмаар АН дахиад л хэлсэн ярьснаас аа буцсан. Ард тvмний санал асуулга явуулах тохиролцооноос буцаад зогсохгvй анхны байр сууриасаа ч ухарч, бvр 38:38-аар сонгуульдах санал гаргасан гээч. Эндээс л дээр єгvvлсэн сэжиг, таавар хєврєєд байгаа юм. Анхандаа АН-ынхан зєвхєн нэр дугуйлах хувилбарт vнэнчээ илэрхийлсээр байсан. Энэ нь нэр дэвшигчдэдээ бус намынхаа нэрэнд л зєвхєн найдаж байгаа гэсэн vг. Гэтэл дараа нь 38:38 буюу бараг л ганц алхахад л мажоритар давамгайлуулах хувилбарт зvтгэв. Дараагийн удаа улаан нvvрээрээ мэлзэж байгаад “Vндсэн хуулиа зєрчихгvй ээ, тиймээс Ардын намын саналтай адил байна” гээд зогсож байж мэдэх л нєхєд бололтой. Ардын Намын баримталж буй жижиг мажоритар давамгайлсан хувилбарыг сонгох сонирхолтой гишvvн цєєнгvй байдаг нь тэдний илэрхийлсэн хувийн байр сууриас анзаарагдаж байна уу ч гэлтэй.

Ер нь бол Монгол Улсын ирээдvйн хєгжил, ард тvмний ахуй амьдрал Монгол Ардын Нам, Ардчилсан нам хоёроос их, бага хэмжээгээр шалтгаална. Vvний тулд аливаа асуудлаар аль аль нь єєрийн гэсэн тодорхой байр суурьтай байх ёстой. Гэтэл нэг юм болонгуут АН шиг ингиж урваж хєрвєєд байх юм бол юун хєгжил, дэвшил ярих билээ. АН vнэндээ сонгуулийн хуулийн асуудлаар хэчнээн ч удаа урваж шарвав даа. Зєвхєн нэг удаагийн сонгуульд ялалт байгуулахын тулд ингэж увайгvй авирлал гаргах нь vндэсний хэмжээний гэж єєрийгєє рекламддаг намд зохихгvй байх.

Ардын намыг яаж ч буруутгах гээд vнэндээ бол сонгуулийн хуулийг єєрчлєхєєс, тогтолцоог шинэчлэхээс бултсан хойш суусан нь АН-ынхан, єєр хэн ч биш. Хаврын чуулганаас завсарлага авч асуудлыг тэд л гацаасан. Зєвхєн сонгуулийн хуулийг биш тєрийн олон ажлыг давхар гацаанд оруулсан. Єєрсдийнхєє бурууг бусдад тохох сонирхол АН-аас єєр улстєрийн хvчнээс гараагvй. Хамтарсан Засгийн газарт албан тушаалгvй хоцорсон С.Эрдэнэ нарын гишvvд харшилтай байдаг. АН сєрєг хvчнийхээ vvргийг гvйцэтгэх ёстой гэдэг. Энэ нь дандаа хувийн нэр тєрийг бодсон, рейтингийг дээшлvvлэх гэсэн жижигхэн асуудал.
Vнэндээ улс орны хєгжлийн тєлєє жинтэй дуугарсан нь цєєн.

Хамтарсан Засгийн газрыг тойруулан, унагаах “нvх малтах” тєдий л зvйл. Жил хvрэхгvй хугацааны дараа Монгол Ардын Нам, Ардчилсан нам сонгуульд єрсєлдєх нь тодорхой. АН-ын дотор нэр дэвшихийг горилогсдоосоо 50 сая тєгрєгийн хураамж авах зэрэг “дотоод чанар”-ын асуудал голлосоор. Хамтарсан Засгийн газрын алдаа оноо, хийсэн бvтээсэн, буруу зєв бvхнийг Монгол Ардын Нам vvрэх нь vнэн. Vvнийг АН-аар овоглосон УИХ-ын гишvvд нь ч ойлгож эхэлсэн. Сонгуулийн хууль, тогтолцооны шинэчлэлийг єєрсдєє санаатай саатуулчихаад, “УИХ-аас завсарлага авахаас єєрийг хийж чадахгvй юм” гэсэн арчаагvй увайгvйтэл, нєхєрсєг бус аашлалыг нь ард тvмэн ойлгохгvй байна. Монгол Ардын Намтай харьцуулахад олонд танигдсан улстєрч АН-д тийм ч олон байхгvй. Vvгээр зогсохгvй УИХ-ын гишvvн С.Эрдэнэ Сонгуулийн ерєнхий хороог Сонгуулийн хууль батлагдахгvй байгаатай холбон буруутгажээ. Тvvний хэлснээр сонгууль явуулахад шаардпагатай тоног тєхєєрємжийг Сонгуулийн ерєнхий хороо эхлээд оруулж ирэх байж. Дараа нь УИХ тоног тєхєєрємжид тохируулан хуулийг батлах ёстой гэнэ. Тоног тєхєєрємжид тохирсон хууль батлах санаа АН-ын гишvvдийн санаанд л ордог ажээ. Холимог хувилбарт тохирсон ямар тоног тєхєєрємж байдгийг тодруулах шаардлага, гадаадын єндєр хєгжилтэй орнуудад очиж судалгаа хийх ажил гишvvдэд гарч мэдэх нь. Хэтэрхий мэргэн жараахайн vлгэрийг санагдуулам бус уу. Сонгуулийн ерєнхий хороо УИХ-аас баталж єгсєн 20 гаруй тэрбум тєгрєгєєр тоног тєхєєрємж яаралтай оруулж ирэхгvй бол УИХ сонгуулийн хуулийг баталж чадахгvйд хvрч мэдэх нь. Энэ мэт хачин жигтэй vг, шалтагаар АН асуудлыг гацаасаар сонгуулийн хуулийг батлуулахгvй авч vлдэх, тvvнийхээ буруутнаар Монгол Ардын Намыг тодруулах сонирхолтой байна. Намрын чуулган эхэлтэл АН-ын гишvvд “Монгол Ардын Нам л сонгуулийн шинэчлэлээс ухарч, буцсан” гэх пиарыг ард тvмэнд хаяглан илгээсээр байх нь тодорхой болжээ. Монгол хvн ханилж нєхрєє муулсан хvнд таагvй ханддаг. Vvнтэй адилхан зvйл улстєрд тохиолдохыг vгvйсгэх аргагvй юм.

Д.Дамдин


URL:

Сэтгэгдэл бичих