Н.Номтойбаяр: Би хэлсэн үгэндээ хариуцлагатай хандана

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай тогтоолын төсөл, Засгийн газрын санхүүгийн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн 2014 онд төсвийн орлого ямар шалтгаанаас болж, тасарсан талаар тодруулсан. Түүний асуултад Сангийн яам ны холбогдох албаны хүний тайл барласнаар, 2014 онд төсвийн орлого 726.9 тэрбум төгрөгөөр тасарчээ. Үүнд гурван үндсэн зүйл нөлөөлжээ. Нэгдүгээрт, дотоод эдийн засаг агшсанаас нийгмийн даатгалын шимтгэлийн орлого, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар буурсан бай на. Импортын бууралттай холботойгоор импортын болон суудлын автомашин, архи, тамхи, нефтийн бүтээгдэхүүний орлогын болон гаалийн албан татвар тус бүр буурсан аж. Харин гурав дахь шалтгаан нь экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд унаснаас Ашигт малтмалын татвар, Гаалийн үйлчилгээний хураамж зэрэг буурчээ. Хэлэлцүүлгийн шатанд нийгмийн даатгалын сангийн мөнгөний талаар гишүүн Н.Номтойбаяр ХАХНХ-ын сайдаас зарим зүйлийг тодруулсныг тоймлон хүргэе.

a743ac4b58bda609original

Н.Номтойбаяр: -Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгө болох 539 тэрбум төгрөгийн 190 тэрбумыг зөвхөн нэг банкинд байршуулсан нь тухайн банкны нийт активынх нь 49 хувьтай тэнцсэн. Энэ нь нийт активынх нь 25 хувиас хэтрэх ёсгүй гэж заасан хуулийг зөрчсөнийг юу гэж үзэж байна вэ.

С.Эрдэнэ: - 2013 онд Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгө 600 тэрбумд хүрч, хүүгийн орлогыг 32 тэрбумаар нэмсэн. 2014 онд Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгө 900 тэрбум, хүүгийн орлого 58 тэрбумд хүрсэн. Арилжааны банкинд байршиж байгаа мөнгө нийт активынх нь 25 хувиас хэтрээгүй, хаанаас 49 хувь гэсэн мэдээлэл авсныг чинь мэдэхгүй юм. Мэдээллээ нягтал, хариуцлагатай мэдээлэл ярьж бай. Нийгмийн даатгалын мөнгөн хөрөнгийг хуульд заасны дагуу зарцуулахгүй бол мэдэхгүйг та мэдэхийн сайнаар мэдэх ёстой. Бодитой зөрчил гаргаагүй. Ерөнхий аудитор

А.Зангад: 2013 оны зөвлөмж хэрэгжсэн

Н.Номтойбаяр: -Би хэлсэн үгэндээ хариуцлагатай хандана. Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөл худлаа мэдээлэл өгснийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороон дээр нотлох баримттай гаргаж өгч байсан. Одоо болохоор худлаа яриад байна. Тодорхой ярих юм бол “Капитал” банкны нийт активаас давсан, илүү хувиар байршуулсан Аудитын дүгнэлт бий. Энэ дүгнэлтийг А.Зангад дарга танд өгье.

А.Зангад: -2013 оны тайлан авч байгаад хариулъя, тооцоо аргачлалын хувьд зөрүү гарсан тал бий.

С.Эрдэнэ: -49 хувьд хүрсэн нэг ч актив хаана ч байхгүй. 1-2 ху вийн зөрүүтэй дүгнэлт гарч байсан. Тухайн үедээ алдаагаа засаад явсан. Төсвийн гүйцэтэл хэлэлцэж байхад хэт улс төр хийгээд хэрэггүй. АН руу дайраад байх шаардлагагүй, хамтарсан Засгийн газар байгуулчихаад яваа шүү, МАН.

Б.Чойжилсүрэн: -Зээлийн өрийн үйл чилгээнд хэч нээн төгрөг зарцуулсан бэ.

Ж.Эрдэнэбат: -Зээлийн өрийн үйл чилгээнд 544 тэрбум төгрөг зарцуулсан.

Д.Дэмбэрэл: -Дотоодын аж ахуйн нэгжүүддээ хүү төлөхөөс юунд нь айдаг юм.

Ж.Эрдэнэбат: -10-аад аж ахуйн нэгж энэ хүүг авч байгаа. Хэдэн банк энэ мөнгийг авдаг. Монгол Улс 2014 онд өдөрт 1.3 тэрбум төгрөгийг хүүгийн зардалд төлсөн.

 


URL:

Нэр: Anonymous Огноо: 1 July 2015

huuee

Нэр: Anonymous Огноо: 1 July 2015

helo

Нэр: hi Огноо: 1 July 2015

hi

Нэр: Зочин Огноо: 1 July 2015

kljkjkjlkjlkjljkj

Нэр: Зочин Огноо: 1 July 2015

yaasiim

Нэр: Зочин Огноо: 1 July 2015

harie bandia

Нэр: Зочин Огноо: 1 July 2015

huts

Сэтгэгдэл бичих