Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгээс тодруулга хүсчээ
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өчигдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хандаж тодруулга хүсчээ. Тэрбээр тодруулга хүсэх тухай бичигтээ “УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг миний нэр дээр 2015 оны зургаадугаар сарын 3-ны өдөр Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтсээс зарлан дуудах хуудас ирүүлж, хэрэв дуудсан хугацаанд ирээгүй тохиолдолд албадан ирүүлэх тухай заасан байсан. Тус бичгийг хүлээж аваад тагнуулын байгууллагын үйлдлийн талаар Ерөнхий сайд танаас тодруулахад “Би ярилаа, очих шаардлагагүй” гэсэн хариулт авсан. Өнөөдөр 2015 оны зургаадугаар сарын 29-ний өдөр ТЕГ-аас дахин зарлан дуудах хуудас ирүүлжээ. Тагнуулын Ерөнхий газар нь Ерөнхий сайдын шууд харьяаны агентлаг тул ямар асуудлаар дуудаж байгаа талаар тодруулга гаргаж өгнө үү” гэсэн байна.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Novsh ami temtsej bnda er hun shig zan gargaad hurgenee,zuvluhuu shorongoos gargaad uuruu hergee hulee