Хуурамч архи оруулж ирсээр байна
ОХУ руу визгүй зорчдог болсонтой холбогдуулан хуурамч бүтээгдэхүүн, шаардлага хангахгүй согтууруулах ундаа ихээр орж ирэх болсныг албаныхан дуулгаж байна. Тусгай зөвшөөрөлгүй архи согтууруулах ундааг их хэмжээгээр оруулж ирж, ил далд нууцаар зарах хандлага нэмэгджээ. Энэ дээр цагдаагийн байгууллагаас холбогдох шалгалтуудыг хийж, арга хэмжээ авч ажилласан аж.
Онцгой албан татварын тэмдэгтгүйгээр хоёр төрлийн орос “Таван нуур”, “Цагаан хус” зэрэг архийг оруулж ирсэн байна. Үүнийг хураан авч холбогдох хууль журмын дагуу арга хэмжээ авч ажилласан гэнэ. Эдгээр архинуудыг иргэд оруулж ирээд шагийн үнээр, хууль бусаар зарж борлуулж байсан аж. Он гарсанаар хуурамч архины гурван зөрчлийг илрүүлэн шалгаж байгаа юм. Эх сурвалж www.wikimon.mn
URL: