Гоо сайхны салон дээрэмдэх гэж ороод 3 өдөр “бэлгийн дарамт”-д орсон азгүй эр
ОХУ-ын Калуга хязгаарын Мещовск хотын нэгэн үсчинд гарсан гэмт хэрэг цагдаа нар болон олон нийтийн гайхшралыг төрүүлжээ. Уг түүх нэгэн дээрэмчин залуу мөнгө олох санаатай гоо сайхны салон дээрэмдэхийг оролдсоноор эхэлсэн аж.
Гэвч тэр газрыг ажиллуулдаг эмэгтэй мөнөөх дээрэм хийхийг санаархсан нөхрийг өөрийг нь гурав хоног барьцаалан, энэ бүх хугацаанд зэрлэгээр хүчирхийлж, тамлан зовоож байсан гэнэ.
Уг дээрэм болоход салонд хоёр ажилчин, хоёр үйлчлүүлэгч байсан ба буу тулгаж сүрдүүлсэн залууд Ольга хэмээх үсчний газар ажиллуулдаг бүсгүй “Мөнгөө ав” гэсэн байна. Баярласан дээрэмчин мөнгөө авах гэж ухасхийхэд нь Ольга түүнийг ганцхан цохилтоор нам унагасан аж. Өдгөө 28 настай Ольга таэквондогийн шар бүстэй нэгэн гэнэ.
Дээрэмчин залууг барьсанд салонд байсан бүх хүмүүс түүнд баяр хүргэжээ. Харин Ольга тэднийг “санаа зоволтгүй гэртээ харь, би цагдаад дуудаад өгье” хэмээн хэлсэн байна. Тэгээд дээрэмчин залууг хүлээд арын өрөөндөө оруулаад “Нэг бол цагдаад оч, эсвэл би хүссэн зүйлээ авна” хэмээн тулгажээ. Айсан дээрэмчин дараа нь юу болохыг мэдээгүй байсан болохоор зөвшөөрсөн гэнэ.
Тэрбээр цагдаа дуудсангүй мөнөөх дээрэмчинг ёс бус аргаар гурван өдөр тамлажээ. Тэгээд дөрөвдэх өдөр нь түүнийг тавьж явуулсан бөгөөд “Эндээс яв, Би чамайг ахиж хармааргүй байна” гэсэн байна. 32 настай Виктор Ж хэмээх дээрэм хийх гэж байсан азгүй залуу маш ихээр тамлуулж айж цочирдсон учраас цагдаа нарт энэ талаар мэдэгджээ.
Олон жил ажилласан туршлагатай цагдаа нар хүртэл энэ хэргийн талаар сонсоод гайхсандаа толгой сэгсэрчээ.
Уг хэргийг мөрдөж буй цагдаа нар “Цаашид юу болохыг мэдэхгүй юм. Хоёулаа шоронд сууж магадгүй. Нэг нь дээрэм хийсэн, нөгөөх нь хүчирхийлсэн” гэжээ.
Мөрдөн байцалтын явцад Ольга “Би түүнийг тамлаагүй, зүгээр хашраасан юм. Түүнд хоол авч өгсөн, мөн хувцас авсан. 100 рубль хүртэл өгсөн” гэсэн байна. Тэднийг нүүрэлдүүлэхэд “Биднийг нэг камерт хориод өгөөч” хэмээн Ольга тохуурхсан гэнэ.
URL: