СӨҮЛ ХОТЫН ЗАХИРГААНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙ БАЙГУУЛНА

Улаанбаатар, Сөүл хотуудын хамтын ажиллагааны хүрээнд Сөүл хотын захиргааны 100 хувийн хөрөнгө оруулалтаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүүхдийн тоглоомын талбай байгуулах гэж байна.

p19p12dknm95d1gmg1tgrhi01pnc2

Тоглоомын талбайн  тоног төхөөрөмж, бараа материалын гаалийн албан татварын төлбөрт шаардлагатай зардлыг гаргахаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хөрөнгө гаргах тухай” А/563  дугаар захирамж гаргалаа.  Захирамжийн дагуу  гаалийн албан татварт шаардлагатай 23 902 211 төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхээр боллоо.  Хүүхдийн тоглоомын бүтээн байгуулалтын ажлыг холбогдох хууль, журмын хүрээнд стандартын дагуу хийж, гүйцэтгэхийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн НӨҮГ-т үүрэгт болголоо.  Шинээр бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, ашиглалт, үйлчилгээнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа


URL:

Сэтгэгдэл бичих