Ч.Сайханбилэг Засгийн газар байгуулсан үүргээ гүйцэтгэв үү

14356218175591d9b962dd6Төрийн ордоноор Шийдлийн гэх тодотголыг зүүгээд буй Ч.Сайханбилэгийн танхимын хувь заяаны талаар шивэр авир гэлцэж байна. АН-ын бүлэг өчигдөр уг асуудлыг хэлэлцсэн. Ингэхдээ тодорхой шийдвэр гаргаж чадалгүй, Гүйцэтгэх зөвлөл нь эцсийн шийдвэрийг гаргахаар болсон аж.

Ч.Сайханбилэг парламентад суудалтай бүх нам, эвсэлтэй хамтраад үр дүн гаргав уу. МАН-тай хамтарсан нь зөв сонголт байв уу гэдэг асуудлын цаана АН-ынхны дотоод улс төр, үл ойлголцол нөлөөлж эхэлжээ. Одоогоос зургаан сарын өмнө Н.Алтанхуягийн танхим намынхаа Шонхор фракцийн “дэмжлэг”-тэйгээр огцорч байв. Түүний оронд байж болох хувилбар нь Ч.Сайханбилэг байсан ч, энэ удаа түүний огцрох цаг нь болсон бололтой. Мөн л Шонхорынхноос үүдэлтэй дахин нэг засаг унах нөхцөл байдал үүсэж байна.

Гэхдээ Засгийн газрыг унагаах тактикаа нарийн боловсруулжээ. Учир нь үүнийг АН-аас хамааралтай, оролцоотой биш юм шигээр харуулах нь тэдний зорилго мэт харагдаж байна. Учир юу гэвэл АН-ынхан МАН-ынхныг засгаас гарлаа гэх үгийг хэлүүлэхээр оролдож буйтай холбоотой. УИХ дахь АН-ын бүлгийн дарга  Б.Гарамгайбаатар “Эдийн засгийг сайжруулах үүднээс Засгийн газрыг бүрдүүлсэн. Харамсалтай нь эдийн засгийг сайжруулах дорвитой арга хэмжээ өнөөдрийг хүртэл авахгүй байна. МАН-ын Засгийн газрын гишүүд Засгийн газраа болохгүй, бүтэхгүй талаас нь яриад явж байна. Хамгийн гол нь хамтарсан Засгийн газрын гишүүд өөрсдөө орон нутагт очиж хамтарсан Засгийн газрынхаа үйл ажиллагааг шүүмжилж, буруутгаж яваа нь анхаарал татаж байгаа юм. Энэ бол баримттай зүйл” гэж МАН-ын гишүүдийг шүүмжилсэн. МАН-аас томилогдсон сайд нар, мөн МАН-ын бүлэг ч Засгийн газрын үйл ажиллагааг дэмжихээс илүүтэй муулж, шүүмжилж байна. Эдийн засгийг сайжруулна гэж л хамтарсан. Гэтэл дорвитой ажил хийгдсэнгүй гэдгийг хэлэх болов. Мэдээж эдгээр үгс МАН-ынханд хаягласан. Тэдэнд хаяглахдаа засгаас өөрсдөө гарах нэг шахалтыг үзүүлэх оролдлого.

МАН-ын хувьд Засгийн газарт хамтарсан шиг хамтраад, шүүмжлэх асуудлаа шүүмжлээд үүргээ гүйцэтгэнэ гэсэн. Тийм боловч энэ үг АН-ынханд таалагдахгүй байгаа бололтой. Тэд Гүйцэтгэх зөвлөлийнхөө үүргийн дагуу МАН-тай хамтарсан гэрээг дүгнэж, эцсийн эцэст засгаас “хөөх” тохироонд хүрэх нь тодорхой болж байх шиг.

Ч.Сайханбилэгийн Засгийн газар байгуулагдсан үүргээ зургаан сарын хугацаанд биелүүлж амжив уу. Энэ засгийг байгуулагдах үед л Оюутолгой, Тавантолгойг хөдөлгөх гэж л гарч ирсэн мэтээр бичиж байсан нь ч тийм ч худал таамаглал биш байж. Яагаад тэр гүйцэтгэх засаглалын тэргүүн болмогцоо л Оюутолгойн хоёр дахь шатны далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг үзэглэсэн. Бас болоогүй Тавантолгойн төслийг оруулж ирсэн ч, харамсалтай нь Их хурлын дэмжлэгийг авч чадаагүй буцсан. Мөн тэрбээр хэд хэдэн улсад айлчлал хийж, гадны хөрөнгө оруулалтыг татахаар яриа хэлэлцээ хийсэн. Гацууртын ордыг зүтгүүлсэн ч, мөн л гишүүдийн дэмжлэг авч чадаагүй. Түүний хийсэн ажил гэвэл гадаадын хөрөнгө оруулалтыг татах, том уурхайнуудыг хөдөлгөхөд оршиж байв. Үүнийгээ ч зах зухаас нь хэрэгжүүлсэн. Харин одоо Ч.Сайханбилэг гэдэг хүний үүрэг Шийдлийн Засгийн газарт үлдээгүй гэж намынхан нь үзэж буй аж. Учир нь АН-ын гишүүд Засгийн газрыг огцруулах хэрэгтэй гэдэг төлөвлөгөөгөө боловсруулаад бүр ярилцаад эхэлснээс нь харахад тэр шүү дээ.

Ц.Цацрал

zaluu.com


URL:

Нэр: Anonymous Огноо: 30 June 2015

ene jaahan hudlaa tsuurhal taraatsan bn uu guiyu

Нэр: Anonymous Огноо: 30 June 2015

Зүгээр ажлаа хийгээд явж байгаа хүнийг та нар болилдоо

Нэр: Anonymous Огноо: 30 June 2015

Гүйх нохойд гүйхгүй нохой саад гэгчээр энэ юм хийхгүй байгаа хэдэн нөхдүүд л ийм юм ярьж сайтад нийтлүүлж байгаа

Нэр: сараа Огноо: 30 June 2015

Гүйх нохойд гүйхгүй нохой саад гэгчээр энэ юм хийхгүй байгаа хэдэн нөхдүүд л ийм юм ярьж сайтад нийтлүүлж байгаа

Нэр: Anonymous Огноо: 30 June 2015

Одоо дахиад огцруулна гэж юугаа яриад баЙГААН БЭЭ ОДОО ЭНЭ ЧИГЭЭРЭЭ Л АЖЛАА ХИЙЖ ДУУСГАСАН ДЭЭР ШҮҮ

Нэр: Anonymous Огноо: 30 June 2015

Сайханбилэгийг дэмж₮сэн иргэд зөндөө байгаа дунхдуур нь баахан солиотой юм орж ирээд олон юм яриад ард иргэдийг төөрөгдүүлээд байхын болиочэээ

Нэр: Anonymous Огноо: 30 June 2015

Za ard tumen min ingerj hudlaa yum unshij tuurugduud yah wee ene law zahialgat niitlerl baihaa

Нэр: Зочин Огноо: 30 June 2015

Хийж бүтээсэн зүйлгүй улс орныхоо баялгыг харийнханд өгсөнөөс өөр юу ч хийгээгүй цаашид хийж ч чадахгүй ямарч чадамгүй засаг тул үтэр түргэн огцорч монгол түмнээ амраавал таарна.

Сэтгэгдэл бичих